Ш.Жаргалсайхан, Н.Батсуурь нар заан цолны болзол хангалаа

img

Хүчит бөхийн долоогийн даваанд улсын начин Ш.Жаргалсайхан улсын арслан Х.Мөнхбаатартай уран мэхийг уралдуулан барилдаж, долоо давснаар МОНГОЛ УЛСЫН ЗААН цолны болзол хангалаа.

x

Увс аймгийн Ховд сумын харьяат Увснуур дэвжээний бөх улсын Харцага Н.Батсуурь Улсын Гарьд Д.Рагчаагаар долоо давж, МОНГОЛ УЛСЫН ЗААН цолны болзол хангалаа.

ө

Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, Улсын гарьд Б.Гончигдамба Улсын заан Ч.Санжаадамба нарын барилдаан бага зэрэг маргаантай болсон ч хөлийн цэцээс Улсын заан Ч.Санжаадамбыг давсан гэж үзлээ.

өб

Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул Улсын Гарьд Н.Ганбаатар Улсын начин Б.Пүрэвсайханаар долоо давлаа.

ч

П.Наран

Гэрэл зургийг IKON.mn -ээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

altai:
sain bna bayr xurge
2014-07-12