УЛААНБААТАР ХОТ: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө 28-30 градус, Яармаг-Сонгины орчмоор 35-37 градус, өдөртөө 18-20 градус хүйтэн байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ, Зарим газраар бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр.Идэр,Тэс голын сав газраар шөнөдөө 35-40 градус, өдөртөө 27-32 градус, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Дархадын хотгороор шөнөдөө 36-41 градус, өдөртөө 25-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Орхон, Хараа, Ерөө, Туул голын сав газраар шөнөдөө 32-37 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Хэрлэн,Онон голын сав газраар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 31-33 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус өдөртөө 12-17 градус хүйтэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ