Салхи 12-14 метр хүрч ширүүснэ

img

2011 оны 12-р сарын 17-ноос 12-р сарын 21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 17-нд баруун зүгийн нутгаар,18-нд зарим газраар,19-нд нутгийн баруун хагаст, 20-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 20-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 24-29 градус, томоохон голуудын саваар шөнөдөө 32-37 градус, өдөртөө 18-23 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна. Хугацааны эцсээр нутгийн зүүн хэсгээр хүйтний эрч суларна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ