Чөлөөтийнхөн Бакуг зорино
Г.Алиевийн дурсгалд зориулсан чөлөөт бөхийн “Голден гранпри” олон улсын уламжлалт тэмцээн энэ сарын 25-27-ны өдрүүдэд Азербайжан Улсын нийслэл Баку хотноо болно.
Энэхүү тэмцээн нь VII дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа уг тэмцээнд энэ жилийн тивүүдийн аварга шалгаруулах тэмцээн, өмнө нь болсон Красноярскийн болон Францын “Голден Гранпри” тэмцээний шувтаргын барилдаанд үлдсэн бөхчүүдийг урьсан байна.
h
Манай улсаас эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд ес, эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд зургаа, нийт 15 бөх уригджээ. Харин МЧБХ-ноос дараах бүрэлдэхүүнийг тус тэмцээнд оролцуулахаар шийдвэрлэсэн байна. Тодруулбал, эрэгтэй чөлөөт бөхийн төрлийн 70 кг-ын жинд “Харгант-Цамхаг” клуб, үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Батчулууны Анхбаяр, 97 кг-ын жинд “Ганьт” клуб, үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Доржхандын Хүдэрбулга нар барилдах юм байна.
h
Харин эмэгтэй чөлөөт бөхийн төрлийн 48 кг-ын жинд Э.Нарангэрэл, 53 кг-д Э.Даваачимэг, 55 кг-д П.Орхон, 60 кг-д Т.Мөнхтуяа, 69 кг-ын жинд Б.Одончимэг, 75 кг-д О.Бурмаа нар хүч үзнэ. Багийн дасгалжуулагчаар Эмэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр, Эрэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, боловсролын доктор Б.Баяраа, шүүгчээр олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар нар оролцох юм байна.
g
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ