"Бөртэ чоно" ирэх даваа гарагт болно

img

Спортын салбарын шилдгүүдийг тодруулдаг "Бөртэ чоно" шагнал гардуулах ёслолын ажиллагаа ирэх даваа гарагт болно. Уг наадамд шилдэг 25 тамирчин, долоон баг, 13 дасгалжуулагч оны шилдэгийн төлөө өрсөлдөж байгаа аж. Оны шилдэг тамирчин шалгаруулах "Бөртэ чоно" наадамд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дэлхийн аварга Х.Цагаанбаатар, Бээжингийн олимпийн аварга Н.Түвшинбаяр, олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга П.Сэрдамба, гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ нарын нэр дэвшээд байгаа юм. Мөн Лондонгийн олимпийн эрх авсан ОУХМ Ж.Чулуунбат, Д.Отгондалай, Б.Сэр-Од, П.Лхамдэгд тэргүүтэй тамирчид нэр дэвшсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЧӨЛӨӨТ БӨХИЙН ЭМЭГТЭЙ БАГ ТҮРҮҮЛЭХГҮЙ ХЭН ТҮРҮҮЛЭХ ВЭ? БАЯЧУУД НАРАА ХИЙЖ АЛВААА АРД ТҮМЭН СОНОР СЭРЭМЖТЭЙ БАЙ,ДЭЛХИЙД БАГААРАА МЕДАЛЬ АВНА ГЭДЭГ БАХДАМ АМЖИЛТ ШҮҮ
2011-12-15