"PLAYTIME"-ын тасалбар 30-60 мянган төгрөг
PLAYTIME 2014 амьд хөгжмийн наадам энэ сарын 19, 20 буюу ирэх амралтын өдрүүдэд Монгол Шилтгээнд болно.Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй энэ удаагийн наадам “Найрсаг Улаанбаатар биднээс эхлэнэ!” уриан дор зохион байгуулагдаж байгаа юм. Энэ жилийн наадамд Амеркийн “The Pains of Being Pure at Heart”, ОХУ-ын “Мумий Тролль”, Японы “Envy” зэрэг дэлхийн алдарт амьд хөгжмийн хамтлагууд болон Монголын “Хонх”, “Нисванис”, “The Lemons”, “Моханик”, “The Colors”, “Vatame”, “The Compass”, “Rec On” зэрэг 40 гаруй хамтлаг дуучин, DJ оролцож, өөрсдийн уран бүтээлээ толилуулах юм байна. Мөн энэ жилээс эхлэн наадам “Соёл-Эрдэнэ”, “Давалгаа”, “Нааглихац” гэсэн гурван тайзтайгаар амьд хөгжмийн уран бүтээлчдийг таницуулах аж.
а
Нэг өдрийн тасалбарыг 30,000, хоёр өдрийн тасалбарыг 45,000 төгрөгөөр худалдаалагдаж байна. Наадмын өмнөх өдөр нэг өдрийн тасалбар 35,000, хоёр өдрийн тасалбарыг 55,000 төгрөгөөр худалдаалагдах юм байна. Харин наадмын үеэр нэг өдрийн тасалбарыг 40,000, хоёр өдрийн тасалбарыг 60,000 төгрөг хүрэх аж.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ