“Хуа Жин” компанийн жолооч “Таван Толгой Транс” компанийн жолоочийн аминд хүрчээ

img

Өмнөговь аймгийн Ханбогд суманд  Хятад иргэн хүнд даацын машинаар Монгол залууг дайрч амийг нь хөнөөсөн гэх мэдээлэл байгаа.  Тэгвэл хэрэг үйлдсэн этгээд нь Хятад улсын иргэн биш юм байна.

Хэргийг  “Хуа Жин” гэх БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанийн жолооч  Монгол улсын иргэн Н гэгч нь   үйлджээ.   “Хуа Жин” компанийн УБН 17-79 дугаартай машины жолооч тэрбээр энэ сарын 15-ны   05:35 цагт “Таван Толгой Транс” компанийн Маз машины араас мөргөсний улмаас   жолооч 40 настай, эрэгтэй Ү ослын газарт  амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Уг хэргийг   аймгийн цагдаагийн хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд    Н-д Эрүүгийн хуулийн 215.3-аар хэрэг үүсгээд байгаа аж.

Э.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ