М.Батбаяр Пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орно

img

ОХУ-ын Новосибирск хотноо энэ сарын 2-6-ны хооронд болсон Пауэрлифтинг буюу хүчний гурван төрөлт дэлхийн цомын тэмцээнд нийт 25 орны 1000 гаруй тамирчид өрсөлдсөн  аж.

a

Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн 21 тамирчин оролцсон бөгөөд энэ жилийн дэлхийн цомын төлөө тэмцээний алтан медалийг Монгол Улсын тамирчин буюу ШШГЕГ-ын албан хаагч, ахмад М.Батбаяр хүртсэн байна. Тэрбээр Монгол Улсын спортын мастер цолтой, Пауэрлифтингийн спортоор 9 жил хичээллэж байгаа туршлагатай, чадвартай тамирчин ажээ.

a

Дэлхийн цомын төлөө тэмцээнээс дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ олж авсан тэрбээр ирэх наймдугаар сарын 20-24-ний хооронд Москва хотноо болох Пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлдээ гараад байгаа юм байна.

a

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

дашкаа:
амжилт хүсье, дэлхийн аварга болоорой
2014-07-16