Бүстэй барилдааны УАШТ болж байна
Бүстэй барилдаан нь баруун хав дөрвөлжин золгож барилддаг. Мөн бүсээ тавьж болдоггүй, хэрвээ бүсээ тавибал торгуулдаг. 3 торгуулсан тохиолдолд тухайн бөх дэвжээнээс шууд хөөгддөг дүрэмтэй. Манай улсаас МУГТ Х.Цагаанбаатар 2006 онд ДАШТ-ээс алтан медаль хүртэж дэлхийн аварга болсноос хойш бүстэй барилдаан нь эрчимтэй хөгжиж байгаа.
Харин 2007 онд МББХ үүсгэн байгуулагдсанаас хойш үйл ажиллагаагаа идэвхитэй явуулж Монголын тамирчид хилийн чанадад тэмцээн уралдаанд тогтмол оролцсоор ирсэн. Өрсөлдөчөө нөгөө бөх нь цэвэр унагаалтынхаа хэв маягаар өөртөө оноо авдаг бол эсвэл шууд цэвэр ялдаг. Энэ нь өрсөлдөгчөө нисэлтэй унагаавал цэвэл ялалтыг өөртөө авчирлаа гэсэн үг юм. Мөн 6 онооны давуугаар ялдаг ажээ. Энэ жил өсвөр, залуучууд улсын аваргын дэвжээнд анх удаагаа барилдаж байгаагаараа онцлогтой. Бүстэй барилдааны улсын аваргад 29 байгууллагын өсвөр, залуучууд, насанд хүрэгчид нийлсэн 400 орчим тамирчид оролцож байна.Дэлхийд чөлөөтөөр барилддаг бөхчүүдийн дунд эрчимтэй хөгжиж байгаа энэ спортоор манай улсад хот хөдөөгийн олон тамирчид түлхүү хичээллэх болсон. Энэ оны 10-р сард Киргизстанд болсон ДАШТ-ээс Монголын тамирчид 3 алт, 5 хүрэл медаль хүртсэн өндөр амжилт үзүүлсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ