МУГТ Н.Төгсцогт хүрэл медаль зүүлээ

img

Манай улсын боксын үндэсний шигшээ багийн тамирчид Казахстан улсын нийслэл Алмата хотноо энэ сарын 8-13-ны өдрүүдэд болсон "Казахстаны Ерөнхийлөгчийн цом" Олон улсын "А" зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцлоо.

Тус тэмцээний 56 кг-ын жинд тулалдсан Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт хүрэл медаль хүртжээ. Тэрбээр энэ тэмцээний эхний хоёр тойрогт өрсөлдөгчдөө ялж мөнгөн медалийн төлөөх тулаанд Казахстаны Тилегенуль Жанболаттай тоглож 1:2 онооны харьцаатайгаар ялагдсан байна.

Энэ цагийн боксын өнгийг дэлхийд тодорхойлж байгаа 10 гаруй орны шилдэг тамирчид өрсөлдсөн "Казахстаны Ерөнхийлөгчийн цом" олон улсын тэмцээнд манай улсаас Боксчин Г.Ган-Эрдэнэ /49 кг/, А.Нурлан /52 кг/, Н.Төгсцогт /56 кг/, Д.Отгондалай /60 кг/, Б.Чинзориг /64 кг/, Б.Түвшинбат /69 кг/, Ж.Отгонжаргал /75 кг/, С.Эрдэнэбаяр /81 кг/, Т.Ерболат /91 кг/ нар цомын тэмцээнд эх орноо төлөөлөн тулалдсан билээ.

а

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ