“JCI” байгууллага төрийн гурван өндөрлөгт уриалга гардууллаа
Өчигдөр "Хүний амьд явах эрхийг хамгаалах өдөр"-ийг зарлах тухай Уриалгыг JCI Монгол байгууллагаас МУЕрөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ дарга болон төрийн түшээ нарт гардууллаа.
“JCI Монгол байгууллага”-с санаачлага гарган “Монголын Эмнести Интернэшнл”, “Амьд явах эрхийг хамгаалах нийгэмлэг”-ээс хамтран төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, олон нийтэд хандан жил бүрийн 1 дүгээр сарын 14-ний өдрийг "Хүний амьд явах эрхийг хамгаалах өдөр" болгон тэмдэглэж байхаар Уриалга гарган 2011/01/14 өдөр хэвлэлийн бага хурлыг зохион байгуулсан.
“Эерэг өөрчлөлт бүтээх хөгжлийн боломжийг залуучуудад олгох” гэсэн эрхэм зорилготой Дэлхий дахинаа 115 улс орны 200.000 гаруй залуу лидерүүд, ажил хэрэгч залуусыг эгнээндээ нэгтгэдэг “JCI” буюу “Junior Chamber International” олон улсын төрийн бус байгууллага 1915 оны 10-р сарын 13-ны өдөр АНУ-ын Сэнтлюис хотноо үүсгэн байгуулагдсан түүхтэй. Улмаар 1946 онд Панама-д 16 орны төлөөлөгчид анхдугаар Дэлхийн чуулганаа зохион байгуулж JCI байгууллага Олон улсын Төрийн бус байгууллага болсон.
JCI байгууллагын 2011 оны Ерөнхийлөгч ноён Кентаро Харада 2011 оны үйл ажиллагааны үндсэн төлөвлөгөөндөө “Хүний аюулгүй байдал”-д онцгойлон анхаарч ажиллахаар зорилт дэвшүүлсэн юм. Тус байгууллагын гишүүн Үндэсний байгууллага болохын хувьд JCI Монгол байгууллага дээрх зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд "Хүний амьд явах эрхийг хамгаалах өдөр"-ийг өөрийн оронд бий болгож, цаашлаад JCI байгууллага болон НҮБ-д хандан уриалга гаргаж "Хүний амьд явах эрхийг хамгаалах Олон улсын өдөр"-ийг дэлхий дахинаа тэмдэглэдэг болохыг зорьж, энэхүү ажлыг эхлүүлж байна.
2011/01/18 өдрийн 10:30 цагт Төрийн ордоноо МУЕрөнхийлөгч ноён Ц.Элбэгдорж, МУЕСайд ноён С.Батболд, МУУИХДарга ноён Д.Дэмбэрэл, МУЕТГДарга ноён Д.Баттулга, МУИХ-ын ТГЕНБДарга ноён Ц.Шаравдорж, МУЗГХЭГДарга ноён Ч.Хүрэлбаатар нарт "Хүний амьд явах эрхийг хамгаалах өдөр"-ийг зарлах тухай уриалгыг гардууллаа.
Н.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ