Б.Мөнхнар хүрэл медаль хүртлээ

img

Чөлөөт бөхийн өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Словак улсын Сина хотын   “Hockey Stadium” спортын ордонд энэ сарын 15-нд эхэлсэн.

Тус тэмцээний охидын 43 кг-ийн жинд барилдсан “Алдар” спорт хорооны тамирчин Б.Мөнхнар хүрэл медаль зүүлээ.Энэхүү тэмцээнд 46 орны 550 өсвөрийн бөх 30 багц медалийн төлөө өрсөлдөж байна. Тэмцээнд 1997-1998 онуудад төрсөн, 16-17 насны хөвгүүд 42 кг, 46 кг, 50 кг, 54 кг, 58 кг, 63 кг, 69 кг, 76 кг, 85 кг, 100 кг-ын жинд хүч үзэх бол охидууд 38 кг, 40 кг, 43 кг, 46 кг, 49 кг, 52 кг, 56 кг, 60 кг 65 кг, 70 кг-ын жингүүдэд барилдана.

Тэмцээн энэ сарын 20-нд өндөрлөх ба жин тус бүрт алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн бөхчүүдэд медаль, өргөмжлөл олгож, төрөл бүрд эхний гурван байр эзэлсэн багуудад цом гардуулах юм байна.

х

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ