Ван Нистелройг ойлгож байна, гэхдээ түүнийг ”Реал” руу явуулахгүй

img

Германы "Хамбург" багийн дасгалжуулагч Армин Фе голланд довтлогч Рууд ван Нистелройг Мадридын “Реал” руу явуулахгүй гэдгээ хатуу мэдэгдлээ. “Реал” өөрийг нь эргүүлэн авах бодолтой байгааг дуулсан даруйдаа ван Нистелрой Испани руу явахыг хүсч буйгаа ил зарласан билээ. Гэвч Армин Фе энэ талаар “Би түүнийг ойлгож байна. Гэхдээ түүнийг багаасаа явуулахгүй. Учир нь тэр бидэнд хэрэгтэй. Ийм өндөр зэрэглэлийн тоглогчийг тийм амархан багаасаа үдэхийг хэн ч хүсэхгүй. "Хамбург"-ийн удирдлага асуудлыг шийднэ. Харин миний хувьд түүнийг явуулахыг хүсэхгүй”  гэжээ. Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ