УАШТ-ний эхний шалгаруулалтад Э.Халиунболд түрүүлжээ
Улсын аварга шалгаруулах мотоциклийн бартаат тэмцээний эхний шалгаруулалт Сэлэнгэ аймгийн Шаамар суманд болсон байна. Уг тэмцээнийг Монголын авто машин, мотоциклийн холбоо, Батлан хамгаалах, туслах нийгэмлэг, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулжээ.
Тэмцээний 250 сс ангилалд Э.Халиунболд, Х.Тэмүүжин, Т.Баярмагнай нар эхний гурван байрт шалгарчээ. Харин сонирхогчдын ангилалд Н.Ганболд, Б.Бямбарагчаа, Г.Баттогтох нар эхний гурван байрыг эзэлсэн байна.
Ази тивийн аварга ОУХМ Э.Халиунболд, Х.Тэмүүжин нар нь өнгөрөгч сарын 28-29-ний өдрүүдэд Эрхүү мужийн Ангарск хотноо болсон Оросын аварга шалгаруулах мотоциклийн бартаат замын уралдаанд амжилттай оролцоод ирсэн билээ.
а
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ