ИРГЭД-ийн төлөөллийг Намын төлөөлөл болгох БИЗНЕС

img

Нийслэл болон орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийг сонгох сонгууль ёстой л дов жалганы үзлийг нэвт ханхлуулдаг. Нам намаараа талцаж өрсөлдөгчийнхөө сайн, муу, буруу зөрүү хийсэн хэргийг хайр найргүй зарлаж, олонхийн санал авахын төлөө тогосны өдөөр гоёх нь холгүй болдог зуршил орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн сонгуульд нэгэнт тогтжээ. Нэрийг нь бодсон ч нийтийн эрх ашгийг бодсон ч иргэдийн төлөө үйлчлэх ёстой энэ албаныхан үндсэн үүргээ умартаж зөвхөн намынхаа төлөө үйлчилж, намынхаа суудлыг нэмэх, цаашлаад өрсөлдөгч намынхаа нэр нөлөө бүхий этгээдийг дэгээдэж унагаах албан бус далд үйл ажиллагаа явуулдаг хүмүүс болж хувирсан. Нам намаараа талцсан иргэдийн төлөөлөгчид нэг нэгнийхээ булхай, луйврын хэргийг уудлах нь энүүхэнд. Харин үнэн үү аль эсвэл гүтгэлэг үү гэдэг нь тодорхой бус. Нэгэнт намын нэр нүүр, тоглолт явж байгаа учраас үнэнийг хэлэх ч эрхгүй. Тиймээс орон нутгийн ялангуяа сумдын итгэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр өөрийнхөө хүнийг шургуулаар намууд улайрч нэг үгээр хэлбэл иргэлийн төлөөлөгчдийг намын төлөөлөл болгохоор зүтгэцгээх болсон юм. Энэ нь яваандаа бизнес болж намууд иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшиж байгаа хүнийхээ төлөө санал өгүүлэхийн тулд УИХ-ын сонгуулийн үеэр хэрэглэдэг сонгогчдын анхаарлыг татах үйл ажиллагаа зохион байгуулж эхэлсэн. Тэгвэл дээрх асуудлыг хуулиар зохицуулахаар болж нэр бүхий гишүүд Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьжээ. Өчигдөр хуралдсан УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуулиудын нэгтгэсэн төслийг хэлэлцэж баталсан. Харин үдээс хойш Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Ж.Сүхбаатар нарын 48 гишүүн санаачлан боловсруулж, 12-р сарын 6-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Төслийг хэлэлцэх эсэх асуудлаар гаргасан ТББХ-ны санал дүгнэлтэнд “Монгол Улсын эдийн засаг, нийгмийн амьдралд нааштай өөрчлөлт гарч байгаа өнөө үед намаар талцаж, хэт улс төржиж байгаа нь орон нутгийн хөгжилд сөргөөр нөлөөлж байгааг залруулах шаардлагатай гэж үзэн сумын иргэдийн хурлын сонгуульд нам, эвсэл оролцохгүй, тухайн суманд байнга оршин суугч, сонгуулийн эрх бүхий иргэн бие даан нэрээ дэвшүүлэх, аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчдийг сумын иргэдийн хурлаас сонгох, нийслэл, дүүргийн хурлын сонгуульд нам, эвсэл, бие даагч оролцдог болсноор орон нутгийн хөгжилд эергээр нөлөөлнө гэж үзэж энэхүү хуулийн төслийг боловсруулсан байна” гэжээ. Хуулийн төсөл дэх аймаг, сумын иргэдийн хурлын болон нийслэл, дүүргийн хурлын сонгуулийн талаарх ялгаатай заалтаас болж гишүүдийн дунд нэлээд маргаан өрнөсөн юм.  Тухайлбал, Ц.Мөнх-Оргил гишүүн “Монгол Улс нэгдсэн улс л юм бол энэ улсын нутаг дэвсгэр дээр нэг л хууль үйлчлэх ёстой юм биш үү?” гэж асуусан бол Д.Очирбат гишүүн “Яагаад заавал хөдөө орон нутгийн иргэдийн хурлын сонгуулийг намын харьяалалгүй болгох гэж, Сум, бригаддаа байгаа хүмүүсийн үзэл бармтлал, итгэл үнэмшлийг ингэж  боомилж болохгүй. Нийлнэ, хамтран ажиллана, МАН-АН байгуулна гэж ярьчихаад ард түмэн, сонгогч олон, намын гишүүдээрээ ингэж тоглож болохгүй байх. “Аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчийг сумаас сонгоно” гэдэг нь орон нутгийн өөрөө удирдах эрхийг ноцтой зөрчиж байна. Нам бол ерөөсөө эвлэлдэн нийлж үзэл бодлоороо нэгдсэн хүмүүсийн байгууллага. Орон нутагт ч эвлэлдэн нэгдэж байхад хуулиар хааж болохгүй” гэсэн байр суурь илэрхийлж Орон нутгийн сонгуульд ач холбогдол өгсөн. Харин Н.Батбаяр гишүүн “Цөөхөн монголчууд намаар талцах нь төр-иргэний төдийгүй иргэд хоорондын харилцаанд сөргөөр нөлөөлж байна. Сумын ИТХ хүнээ биш намаа харж сонгодог, сонгогдсон хүн нь намчирхаад нийтийн эрх ашгийн төлөө биш намын нөхдийнхөө төлөө ажилладаг. Энэ хуулийн үзэл баримтлал орон нутагт шууд ардчиллыг хөгжүүлэх, нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой” хэмээн тайлбарласан юм. Түүнийг дэмжиж Ж.Сүхбаатар гишүүн “Иргэний өөрөө удирдах ёс гэдэг угаасаа сум, багт л байдаг, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бол сум орныг удирдах нэгж юм. Одоогийн улс төрийн намын загвар, тогтолцоо хуучирчээ. Сум багийн удирдлага орон нутгийнхаа иргэдтэй биш нам, үүр хороотойгоо л ажиллаж байна...” гэлээ. Мөн  А.Тлейхан гишүүн “ИТХ бол улс төрийн байгууллага биш, иргэний төлөөлөл байх ёстой тул иргэдээс нэр дэвшүүлэх нь зөв” хэмээн хууль санаачлагчдыг дэмжсэн юм. Тэгэхээр Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар Иргэдийн төлөөллийг намын төлөөлөл болгох бизнесийн "нас дуусч" шударга сонгууль болох нь ээ.    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Байдал ийм байна:
Иргэдээ мэддэггүй, иргэд нь ч мэддэггүй Иргэдийн хурлын хүхэлдэйнүүдээр юугаа хийх юм бэ.Орон нутгийн 2008 оны сонгууль бас л хүмүүсийн ядуу зүдүүг нь далимдуулж амлаж, саналыг нь мөнгөөр худалдан авч гарч ирсэн.Саналаа шударгаар өгөх утгыг орон нутагт бүрэн алдагдуулсан. Одоо баг ч гэсэн улс төрийн байгууллага болчихсон, хурал цуглаан хийхдээ анхнаасаа зохион байгууллагддаг болсон, хүнийг нь судалж танихгүйгээр шууд л намыг харж сонгодог болсон,тийм боломжийг хуучин хууль хайрласан. Яагаад гэвэл баян мөнгөтэй МАНАН-гийн хүмүүс мөнгөөр эрх мэдлийг авчихаад гарсан хойноо зарсан мөнгөө хэдэн 100 дахин өсгөж аваад хүний эрхйг бүдүүлгээр зөрчиж хууль, шүүхийг уландаа гишгэж байна. Тиймээс төлөөллөөр сонгох хууль байх нь зөв. Дараа нь ард түмэн бид чинь ирээд олддоггүй эрх мэдэлгүй хүхэлдэйнүүдтэй хөөцөлдөж байхаар шавар ордондоо шавааралдан байгаа намтай нь хариуцлага тооцсон нь дээр,болохгүй бол шатаана биз.
2012-01-25
энэ уг нь зөв санаа байна жишээ нь Өмнгөговь аймгийн Ханбогд сумын ИТХурлын дарга нь Энхтөр гэдэг бүдүүн шар нөхөр хавар 4 сараас хойш ажлаа хаяж тамгаа авч зугатаад баахан амралт гадаад энэ тэрээр зугаалаад төрсөн дүүгээ газрын даамлаар тавиад баллаад өгсөн огцруулах гээд МАН, АН-ын тэргүүлэгчид нь өчнөөн үзээд дйилээгүй хамгийн сүүлд МАН-ын Нэхийт гэдэг залуу болсон энэ хүний ажлыы хаясан хугацаанд сум орон нутгийн ИТХурлаар шийдүүлэх байсан бүх ажил бүр төсвийн тодотгол хүртэл нурсан үүнийг хариуцлага тооцох арга байна уу хяналт тавих хүчний байгууллага алга уу
2011-12-16
bagsh nar.n zuv shu de. ard tvmn.g dord vzdeg tur zasag hed heregtei yum be
2011-12-16
энэ маш буруу хууль гарах нь. орон нутгийн хөгжлийн бодлогогүй мөрийн хөтөлбөргүй дурын хэдэн малчин голдуу гарууд иргэдийн хуралд суугаад юу шийдэх вэ? Энэ хууль батлагдвал орон нутаг ямар ч эх толгойгүй болно. улаан хацарт хулгайч юу хийгээд байгаан? улаанбаатар хотыг энхболдтойгоо нийлж ийм байдалд оруулсан хулгайч аятайхан байгаарай.
2011-12-16
ZUV SHUU
2011-12-16
Ene er ni hend heregtei huraliin. Yamar asuudal shiiddeg yum be? bi lav tiim edevhitei ajiilladag irged/T/Hural gej duulaguil yum bna. Bid deeree iim olon uhnan tologoitnuudtai bh hereg bgaa mu.........
2011-12-16