Цахилгааны хязгаарлалт хийж байна

img

Өмнөговь аймгийн төвийн цахилгаан станцад гэмтэл гарсантай холбоотой төвийн оршин суугчид өдөрт гурван цаг цахилгаанаар хангагдаж байна. Уг станцад гарсан гэмтлийг  холбогдох мэргэжилтнүүд нэг сарын турш засварлаж байгаа ч шаардлагатай тоног төхөөрөмж нь байхгүй улмаас гүйцэт засвар хийгдэлгүй өдий хүрчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

"НЬЮКОМ" групп нь АНУ-н GE компаний тоног төхөөрөмжийг ашиглан монголд салхин цахилгаан станц байгуулахаар болсон байна. Уг станц эхэндээ 50 мвт хүчин чадалтай байх ч ашиглалтанд ороод явцын дунд төд удалгүй 500мвт-д хүргэх байхаа гэж бодож байна. Мөн 200 орчим мвт-н нарны станц ч байгуулах болов уу. Харин MCS компани нь монгол инженерүүдийн ур ухаанаар ухаа худагд 20мвт цахилгаан станц байгуулаад байгаа ч удахгүй 600мвт болгох төлөвтэй байгаа билээ. Түүнчлэн тус компанийг багануурт нүүрсний хий гаргах нүүрсийг баяжуулах үйлдвэр барьж 2000мвт нүүрсний цахилгаан станц байгуулна байх гэж бодож байна. Харин Канадын PROPHECY компани Хэнтий аймагт 600мвт цахилгаан станц барих болоод байгаа ч цахилгаан станцаа ашиглалтанд оруулчихвал мөн л удалгүй 4200мвт болгон ихэсгэх боловуу. Эдгээр 3н компаний цаашдын үйл ажиллагаа нь манай эрчим хүчний салбарт хэр зэрэг ахиц дэвшилттэй байхаас монгол улс нь ирээдүйд баян хөгжингүй орон болох уу эсвэл африкийн конго шиг улс болох уу гэдэг нь шалтгаалах болно. Шинээр баригдах Хэнтийн Чандганы цахилгаан станцад 500 ажилчид байхад 600мвт эрчим хүч үйлдвэрлэж чадна. Харин төрийн мэдлийн 3-р цахилгаан станц нь 200мвт эрчим хүч үйлдвэрлэдэг ч 1000 ажилтантай. Яагаад ажиллагсадын тоо ийм зөрүүтэй байгаагийн учир нь prophecy-нь өөрийн компаний үр ашиг болон монголын эрх ашгийн төлөө ажиллах болно. Харин 3-р цахилгаан станцын удирдлагууд нь зөвхөн өөрсдийн эрх ашгийн төлөө л ажиллаж байна. Тодорхой жишээ татахад: 3-р цахилгаан станцын удирдлагууд нь байгууллын хэрэгцээт тоног төхөөрөмжийг шинэчилэхийн оронд жилд бараг 9,10 удаа өөрсдөө гадаад руу аялж зугаалах, нөсөр сүртэй олон баярын арга хэмжээ зохион байгуулах зэрэгт нэг хүнд ойролцоогоор 40 сая төгрөг төсөвлөнө түүгээрч барахгүй толгой сийрэг нэг нь цахилгаан станцад бараа бүтээгдэхүүн нийлүүлэх компани хүртэл байгуулчихсан тэгээд өөрсдийн танил тал ойр дотныхноо ар өврийн хаалгаар ажилд авах зөвхөн өөрсдийнхөө тансаг зугаа цэнгэл,өөрсдийн эрх ашгийн төлөө л санаа тавина. Иймэрхүү хүнд суртал, ар өврийн хаалга зэргийн ёс бус зүйл нь манай төрийн өмчит байгууллагад бий болдог зүйл юм. Төрийн өмчит байгууллагад ажиллагсад өөрсдөө л болж байвал улс орон хохирч байна уу компани үр ашиггүй байна уу гэдэг огт сонин биш. Тиимээс тэдний биеэр монгол цус урсавч үнэндээ бие сэтгэл нь хятад болчихсон гэсэн үг. харин НЬЮКОМ, MCS, PROPHECY зэрэг компанид иймэрхүү хачин зүйл бий болохгүй учраас эдгээр компаний үйл ажиллагааг дэмжихийг уриалж байна. Төр засаг дээр дурдагдсан гажиг зүйлд өөрчлөлт шинэчлэлийн салхийг оруулъя гэвэл иймэрхүү зах зээлд өрсөлдөхүйц, шинэ шинэ компаниудад бизнесийн орчин бүрдүүлэхийн тулд оновчтой хууль батлах хэрэгтэй. Харин одоо GEкомпаниас асуувал зохих нэг зүйл байгааг хэлье GE компаний удирдлагууд манайхан V-ДЦС-аа хотынхоо төвөөс буюу сүхбаатарын талбайгаас ердөө 5хан км зайтай газарт байгуулах гэж байгааг мэдэж байгаа болов уу. Тэд өөрийнхөө улс АНУ-н эрх чөлөөний хөшөөнөөсөө 5хан км-ийн газарт нүүрсний цахилгаан станц байгуулах байсан боловуу. Нью-ойркод хамгийн ойрхон байрлах LOVETT нүүрсний цахилгаан станц нь хэдийгээр Нью-ойркоос 80 км зайтай байх авч тэндээс гарах хорт утаа нь ойр хавийн оршин суугчдын эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлж байна гэдэг шалтаанаар хэдэн жилийн өмнө оршин суугчдын хүсэлтийн дагуу шүүхийн шийдвэрээр тухайн цахилгаан станцын янданг нь нураасан байна. Улаанбаатарт мөн адил цахилгаан станцаас ялгарах хорт утаанаас үүсэх агаарын бохирдлоос болж олон олон хүмүүс эрүүл мэнд нь доройтож байгаа. Иймд нүүрсний цахилгаан станц хотоос 50км, харин хий ашигладаг цахилгаан станц хотоос 15км-т байх ёстой гэсэн албан ёсны хууль манайд байхгүй ч дэлхий дахин дагаж мөрддөг зарим нэг улсад хуульчилсан энэхүү дүрэм журмыг монголд ч бас хэрэгжүүлэх хэрэгтэй. Эс тэгвээс бид нөхөж баршгүй их зүйлээрээ хохирч мянга амаа бариад ч нэгэнт оройтсон байх болно.
2011-12-20