З.Сумъяабазар мөнгө, Н.Насанбуян хүрэл медаль хүртжээ
Чөлөөт бөхийн өсвөрийн ДАШТ Словак улсын Снина хотын “Hockey Stadium” спортын ордонд энэ сарын 5-20-ны өдрүүдэд болж өндөрлөв.
а
Тэмцээний сүүлчийн өдөр хөвгүүдийн чөлөөт бөхийн 46 кг, 54 кг, 63 кг, 76 кг, 100 кг-ын жингүүдийн барилдаан болж манай таван бөх дэвжээнд гарснаас 76 кг-ын жинд хүч үзсэн З.Сумьяабазар мөнгөн медаль хүртсэн. Мөн 46 кг-ын жинд барилдсан Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клубын тамирчин Н.Насанбуян хүрэл медалийн төлөө Гүржийн бөх Темираз Ванишвилийг 13:0 онооны харьцаатайгаар ялж, 46 кг-ын жинд Н.Насанбуян хүрэл медалийн тавцанд зогслоо.
ө
Түүнчлэн 54 кг-д барилдсан Ч.Сүрэнжав долоодугаарт, 63 кг-ын жинд хүч үзсэн С.Энхболд 21 дүгээрт, 100 кг-д барилдсан Б.Бямба-Эрдэнэ 12 дугаар байранд шалгарсан байна.
р
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ