Түрүүлсэн тамирчид хурдан дааганы эзэн болжээ

img

Олон улсын марафон гүйлтийн “Тал нутгийн марафон- 2014” 18 дахв удаагийн тэмцээн өчигдөр Төв аймгийн Өндөр дов хэмээх газарт болжээ.

Энэхүү тэмцээнд зургаан орны 550 гаруй тамирчид хурд, хүч, авхаалжаа сорьжээ. “Тал нутгийн марафон” нь дэлхийн бусад улс оронд зохион байгууллагддаг марафон гүйлтийн тэмцээнээс байгаль, тал нутагт болдгоороо онцлог билээ.

а

Олон улсын гүйлтийн тэмцээн уламжлал ёсоор гурав, тав, 10, 21 км-ийн зайд эрэгтэй, эмэгтэй төрлөөр болжээ. Хамгийн урт зай буюу 21 км-т гүйж түрүүлсэн тамирчдад анх удаа хурдан удмын даага бэлэглэсэн байна. Ингэснээр 21 км-ын эрэгтэйчүүдийн төрөлд тэргүүлсэн ОУХМ Ц.Бямбажав, эмэгтэйчүүдийн төрөлд аваргалсан спортын мастер Б.Мөнхзаяа нар хурдан дааганы эзэн болцгоожээ.

Түүнчлэн 10 км болон 21 км-т гүйж медальт байрт шалгарсан тамирчид ирэх есдүгээр сарын 19-өөс аравдугаар сарын 4-ний хооронд БНСУ-ын Инчон хотноо болох Азийн зуны спортын XVII наадам оролцох эрхтэй болсон юм.

а

Эрэгтэй 21 км-ын зайд ОУХМ Ц.Бямбажав түрүүлсэн бол спортын мастер Д.Гантулга, Н.Батхуяг нар удаах байруудад шалгарчээ. Харин эмэгтэйчүүдийн төрөлд спортын мастер Б.Мөнхзаяа тэргүүлсэн бол ОУХМ Л.Отгонбаяр мөнгө, Ц.Санжидмаа хүрэл медаль хүртсэн байна.

Харин эрэгтэйчүүдийн 10 км-ын эхний гурван байрт Б.Доржпалам, Н.Олонбаяр, н.Суваргахайрхан нар шалгарсан бол эмэгтэйчүүдийн мөн зайд  Г.Шүрэнцэцэг, Г.Ундармаа, Н.Сэмжид нар тэргүүлж, Азийн наадам оролцох эрх гарджээ.

а

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ