Азийн уран бүтээлчдийн өнгө
Зүүн хойд Азийн орнуудын бүс нутгийн уран бүтээлчдийн 17 дахь удаагийн үзэсгэлэн өнөөдөр дэлгэгдэнэ.
Энэ удаагийн үзэсгэлэнд манай улсын болон БНХАУ-ын Жилинь муж, БНСУ-ын Кангвон муж, ОХУ-ын Приморын Хязгаар, Япон Улсын Тоттори мужийн уран бүтээлчдийн уран бүтээлүүд дэлгэгдэж, олны мэлмийг баясгах нь ээ.
Бүс нутгийн үзэсгэлэнг Төв аймгийн Засаг даргын тамгын газар, Монголын урчуудын эвлэлийн хороо, Маршал арт галлерейтай хамтран зохион байгуулж буй юм.
х
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ