Архинд хордон амиа алдагсдын тоо 143-т хүрлээ

img

Энэтхэгийн баруун Бенгалд согтууруулах ундаанаас хордсоны улмаас 50 гаруй хүн амиа алдсан тухай бид мэдээлсэн. Тэгвэл хортой архинаас хордож эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж буй хүмүүс нас барж өнөөдөр амь үрэгдэгсдийн тоо 143-т хүрээд байна. Уг хэрэгт сэжиглэн дөрвөн хүнийг баривчилсан бол нэмж зургаан архины үйлдвэрийн эздийг баривчилжээ. Химийн хортой бодисоор их хэмжээний хуурамч архи үйлдвэрлэсэн тэднийг шүүхээс цаазаар авч магадгүй аж. Энэтхэгт архинаас хордож амиа алдах тохиолдол элбэг байдаг ч энэ хэрэг шиг ийм олон хүий амь насыг авч одсон явдал гарч байгаагүй юм. Тиймээс Энэтхэгийн хууль сахиулагчид архины үйлдвэрлэлтэй холбоотой хууль тогтоолуудаа шинэчлэхээр болсон тухай хэвлэлүүд мэдээлж байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

www.aaf.mn
2011-12-16
India-d brendiin arhiig yag originial yum shig nudendeer chin uur arhiar nairuulj ugnu duu.
2011-12-16