
Олимпийн боксын үндэсний шигшээ багийн тамирчид маань хоёр хуваагдан Куба, Казакстан улсыг зорьсон билээ.
Куба, Казакстаны боксчидтой хамтарсан бэлтгэл хийж олон улсын чанартай тэмцээнүүдэд орж ирэх хавар болох Азийн аваргад оролцох бэлтгэлээ хангаж яваа манай ширэн бээлийтнүүдээс сайхан мэдээ иржээ.
Казакстаныг зорьсон манай боксчид өчигдөр Алма-Ата хотноо оролцож буй эхний тэмцээний хагас шигшээд тоглосон байна.
Улмаар олимпийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Бадар-Ууган, олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчинП.Сэрдамба нар учраа боксчдоо ялан өнөөдөр алтан медалийн төлөө тоглохоор болжээ.
Олимпийн аварга Э.Бадар-Ууганы хувьд бэртэл гэмтлээ илааршуулан, ирэх хавар Казакстанд болох Азийн аваргаас Лондонг зорих эрхээ халааслах зорилготойгоор их спортдоо эргэн ирсэн анхны олон улсын шинжтэй тэмцээндээ ийнхүү оролцож байгаа юм. Тэрбээр эхний тойргоосоо эхлэн Казакстан, Узбекстаны боксчдыг илт давуугаар ялсаар өчигдөр хятадын боксчныг 15:3-аар ялж алтан медалийн төлөө тоглох эрхтэй болсон юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ