Өсвөрийн сагсчид мэдээлэл хийлээ

img

АНУ-ын Клевлэнд хотноо болсон “Continental Cup” Олон Улсын залуучуудын спортын наадамд амжилттай оролцож, хүрэл медаль хүртсэн өсвөрийн сагсан бөмбөгийн тамирчид өнөөдөр мэдээлэл хийлээ. Уг тэмцээн нь ес дэх жилдээ болж байгаа ба 228 багийн 3200 гаруй тамирчид өрсөлджээ. Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо энэ жил U13, U15, U18 насны эрэгтэй, эмэгтэй таван багийг бэлтгэн “Continental Cup”-д оролцуулсан юм.

а

Тэднээс U13 насанд өрсөлдсөн охидын баг хүрэл медаль хүртсэн бол U15 насны охидын баг VI байрт, U13 насны хөвгүүдийн баг VII  байрт шалгарсан амжилт үзүүлжээ. U13 насанд өрсөлдсөн охидын баг хэсэгтээ АНУ-ын тав, Канадын нэг багтай тоглож, гурван хожил авснаар медалийн төлөө тоглох эрхийг авчээ. Улмаар Нью-Йоркоос ирсэн хоёр багийг тус бүр 61:46, 43:35 оноотойгоор, Охайо мужийн “Youth Tiger Extreme” багийг 50:37 харьцаатай буулган авсан байна. Тэд Нью-Йоркийн “Western NY Shock” багтай хожил тэнцсэн ч, онооны зөрүүгээр гуравдугаар байр эзэлж, хүрэл медаль хүртсэн аж.

а

Мөн U13 насны хөвгүүдийн баг 7-р байранд шалгарахдаа Охайо мужийн “SELBA Beasts” багтай тоглож, 60:42 харьцаатай хожсон бол U15 насны охидын баг VI байр эзлэхдээ зохион байгуулагч мужийн “Air Attack-Tennefoss” багийг 43:32 харьцаатайгаар хожсон байна.Харин U15, U18 насны эрэгтэй багууд АНУ-ын хүчирхэг багуудтай тоглон ялагдал хүлээсэн байна. Гэсэн ч тэд Америкийн хамгийн хүчирхэг оюутны лиг болох NCAA-н багуудын экспертүүдийн анхааралд өртсөн тухай мэдээллээ.

а

Охидын 13 насанд хүрэл медаль хүртсэн багийн дасгалжуулагчаар 52 дугаар сургуулийн багш У.Гэрэлт-Од ажилласан байна. Тус баг УАШТ-д аваргалжээ. Энэхүү багийн бүрэлдэхүүнд 52 сургуулийн сурагч А.Энхтуул /багийн ахлагч/, С.Анударь, А.Энэрэл, М.Цэлмэг, И.Номин-Эрдэнэ, Э.Хонгорзул болон 7 дугаар сургуулийн сурагч Б.Одгэрэл Н.Ганпүрэв /Говь-Сүмбэр/, Г.Эрдэнэбилэг /Говьсүмбэр/, н.Содном-Иш /Дундговь/ нарын өсвөрийн шилдэг тамирчид багтжээ.

а

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

çî÷èí:
èõ ýçýí áîãä ×èíãèñ õààíû õýëñýí,-ìàíàé ìîíãîë÷óóä õýäèé öººí áîëîâ÷ îëíîîñ äóòàõã¿é, ìóó áîëîâ÷ ñàéíààñ äîðäîõã¿é ãýæ ýíý äýý.çîðèãò ìîíãîëûí à÷ íàð õºâã¿¿ä, îõèääîî áàÿð õ¿ðãýæ äàõèí îëîí ñàéõàí àìæèëò ãàðãàõûã õ¿ñ÷ åðººå.
2014-07-22