Ховдын театрын тайзнаа “Галдан бошигт” амиллаа

img

Түүхэнд тэмдэглэснээр 1644 онд төрсөн Галдан бошигт хааны мэндэлсэний 370 жилийн ойг энэ онд тохиож байгаа билээ. Энэхүү ойд зориулсан үйл ажиллагааг энэ сарын 21-27-ны өдрүүдэд Ховд аймагт тэмдэглэн өнгөрүүлнэ.

х

Галдан бошигт хааны амьдрал, тэмцлийг харуулсан Галдан бошигт хаан дуулалт жүжиг Ховд хотын хөгжимт драмын театрын тайзнаа амиллаа. Мөн ойн хүрээнд  угсаатны өв соёлын наадам болох ба 370 бий биелгээчид, 100 уран нугараач, угсаатны хувцастай 500 морьтны үзүүлбэр үзүүлэх аж. Түүнчлэн “Галдан бошигт судлал” олон улсын шинжилгээний бага хурал, Олон улсын хөөмийн гуравдугаар их наадам, “Галдан бошигт 370” уран бүтээлийн үзэсгэлэн зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах юм байна.

х

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
галданбошигт гэж монгол улсыг нэгтгэнэ гэж гэмгуй олныг хядаж явсан еелд. монголчуудыг хядаж байсан этгээдууд хаан ч байсан яргачид бол яргачид
2014-07-24