500 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлжээ
Ирэх сарын 23-30-ны хооронд Тайвань улсад болох “Азийн сурагчдын аварга шалгаруулах шатрын тэмцээн”-д оролцох Б.Одгэрэл хүүг Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо хүлээн авч уулзжээ. Засаг дарга Д.Оросоо дүүргээ төлөөлөн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох гэж буй Б.Одгэрэл хүүд 500 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлж, оюуны спортын их үйлсэд нь өндөр амжилт хүсчээ.
а
Б.Одгэрэл нь 11 настай бөгөөд тус дүүргийн 13 дугаар хороонд гэр бүлээрээ амьдардаг аж. Тэрбээр 4 настайгаасаа эхлэн шатар тоглож сурсан ба дүүрэг, нийслэл, хот, улсын өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд удаа дараа амжилттай оролцдог шатарчин юм байна.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ