
Стратегийн ач холбогдолтой, эдийн засгийн суурь үнэ бүрдүүлэгч бүтээгдэхүүний нэг болох газрын тостой холбоотой хоёр асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцлээ.
"Газрын тосны салбарын талаар төрөөс баримтлах бодлого, 2015 он хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл байсан бөгөөд гишүүд энэ төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулсан юм. Газрын тосны салбарыг төрөөс дэмжихэд чиглэсэн бодлогын чанартай энэ чухал баримт бичгийг 2015 оноор хязгаарлах бус, 2017 оноор томьёолох саналыг гишүүд дэмжсэн бөгөөд уг баримт бичгийн газрын тосны орд газрыг түшиглэсэн үйлдвэр төрийн оролцоотой байх эсэх асуудлаар олон гишүүн байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд Байнгын хорооны хуралдаан дээр гарсан зарчмын зөрүүтэй 16 саналын томьёоллоор санал хураасны дараа төрийн оролцоо байх эсэх асуудлыг хороон дээрээ сайтар хэлэлцээд эцсийн хэлэлцүүлэгт оруулж ирэхийг УИХ-ын дарга үүрэг болгосон юм. Дараа нь
"Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах тухай ажлыг эрчимжүүлэх тухай" УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зарүүтэй саналын томьёоллоор санал хураан, уг төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ЭЗБХ-нд шилжүүллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ