Бадминтоны улсын аваргын тэмцээн ирэх сард болно
Монголын бадминтоны холбоо байгуулагдсаны 15 жилийн ойн нэрэмжит улсын аварга шалгаруулах 11 дэх удаагийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх наймдугаар сарын 9-11-ний өдрүүдэд Орхон аймагт болох аж.
Тэмцээнд Шанхай, Фукуока хотод бэлтгэлээ базаасан М.Золзаяа, Э.Эрдэнэбаяр, М.Батдаваа, Б.Хишигбат, Б.Хувьтөгөлдөр, Ж.Гэрэлсүх нарын “легионер” мастерууд, улсын есөн удаагийн “дархан” аварга О.Энхбат тэргүүтэй тамирчид өрсөлдөх юм байна.
й
Анх 1999 онд байгуулагдсан Монголын Бадминтоны Холбоо нь Дэлхийн Бадминтоны Холбоо (BWF)-нд 2000 онд гишүүнээр элссэн бөгөөд өдгөө Ерөнхийлөгчөөр Г.Галбаатар, Ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Зулбаатар нар ажиллаж байна.
й
Дашрамд дуулгахад, Монголын өсвөрийн шигшээ багийн зургаан тамирчин ирэх наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 1-ний өдрүүдэд Японы нийслэл Токио хотноо өсвөр үеийнхний “Asian Junior Exchange Games-2014” наадамд оролцох ажээ.
ы
Э.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ