Хөлбөмбөгийн шигшээ баг урд хөршийг зорино
Монголын хөлбөмбөгийн шигшээ багийнхан шинэ оны анхны тэмцээндээ өрсөлдөх гэж байна. Тэднийг ирэх сарын 9-нд Филиппинд болох Азийн хөлбөмбөгийн холбооны “Challenge Cup” тэмцээний урьдчилсан тоглолт хүлээж байна. Багийн бүрэлдэхүүнд 20 тамирчин багтсан бол дасгалжуулагчаар спортын мастер С.Эрдэнэбат, Ш.Баянжаргал нар явах юм байна. Филиппинийг зорих тамирчид өнөөдөр урьдчилсан нээлттэй бэлтгэл хийлээ. Тамирчид 29-нд урд хөршийг зориод тэнд тэмцээний өмнө 10 хоног бэлтгэл сургуулилтаа базаах аж. Мөн энэ хугацаанд Хятадын багийн тамирчидтай 3-4 удаагийн нөхөрсөг тоглолт хийх юм байна.
Ийнхүү Монголын хөлбөмбөгийн шигшээ багийнхан 2 жилд нэг удаа болдог “Challenge Cup” тэмцээний урьдчилсан тоглолтонд өрсөлдөнө. Тэд 2009 онд энэ тэмцээний урьдчилсан тоглолтонд Гуамын багтай тоглож 3:0 онооны харьцаагаар хожигджээ. Харин энэ тэмцээн бол хасагдах шатны тоглолт юм. Мөн тэднийг 2014 оны ДАШТ-ий урьдчилсан тоглолт хүлээж байгаа юм. Дашрамд дуулгахад футзалын залуучуудын УАШТ энэ сарын 17-ны өдөр Өвөрхангай аймагт эхэлсэн бол маргааш тэмцээн өндөрлөж аваргуудаа тодруулахнээ. Энэ удаагийн тэмцээн Өвөрхангай аймагт болж байгаа нь хөлбөмбөгийн спортыг хөдөө орон нутагт хөгжүүлэхэд нэгэн гарц нээсэн явадл болж байгаа аж.
А.Алтанчимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ