“ЭКСПО 2012- Ёсү” дэлхийн үзэсгэлэнд Монгол Улс оролцоно

img

2012 оны тавдугаар сарын 12-ноос  наймдугаар сарын 12 хүртэлх  хугацаанд БНСУ-ын Ёсү хотноо болох “ЭКСПО 2012, Ёсү” дэлхийн үзэсгэлэнд Монгол Улс оролцох тухай албан ёсны гэрээг холбогдох талууд энэ  сарын эхээр байгууллаа. Далай болон далайн эргийн амьдрал гэсэн ерөнхий сэдвийн дор зохион байгуулагдах энэхүү томоохон арга хэмжээнд дэлхийн 100 гаруй улс оролцох бөгөөд Монгол Улс өөрийн орны байгаль, ард түмний соёлыг таниулан сурталчлах юм. Засгийн газраас шийдвэрлэсний дагуу тус үзэсгэлэнд бэлтгэн оролцох Ерөнхий комиссараар Гадаад харилцааны дэд сайд Б.Болор ажиллаж байгаа бөгөөд тэрээр саяхан БНСУ-д ажиллаж, Монгол Улс тус үзэсгэлэнд оролцох тухай албан ёсны Гэрээг байгуулсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ