Эрийн гурван наадмын хүндэтгэлийн цогцолбортой болно
Булган аймгийнхан бүтээн байгуулалтын нэлээд ажил өрнүүлэхийн зэрэгцээ хөшөө дурсгал босгох, цэцэрлэгт хүрээлэн, цогцолбор байгуулах санаачлага гаргаж байгаа иргэд ч цөөнгүй байгаа аж. Тодруулбал, тус аймгийн Тэшиг сумын төв талбайн хажууханд наадмын талбайн ойролцоох жижиг толгой дээр хурдан морь, хүчит бөхийн хөшөө босгосон байна.
й
Шандаст хүлгийн бүхий л шинж шингэсэн хөшөөг сумын уугуул З.Шагдарын хурдан хээр моринд зориулан урласан байна. Энэ хүлэг 1973 онд ардын хувьсгалын 52 жилийн ойн баяр наадмаар аман хүзүүнд жолоо өргүүлж эхэлснээс хойш сумандаа нийт 15 удаа түрүүлж гурван удаа аман хүзүүнд хурдалжээ. Тэр хугацаанд найман удаа завсаргүйгээр түрүүлсан байна. Өөр нэг онцлог нь 21 насандаа ч гэсэн түрүүлсэн хэмээн хөшөөн дээр бичсэн нь “яс”-ны шандаст хүлэг байсныг харуулжээ. Энэ бүхнийг үндэслэн хөшөөгөөр мөнхрүүлсэн байна.
й
Улсын заан Дугарын Очирын хөшөөг зодог шуудагныхаа уяа бүчийг чангалан зорьмог эрэмгийгээр зүлэг ногоон дэвжээнээ дэвэн гарах гэж байгаагаар урлажээ. Дорнод аймагт цэргийн алба хаах жилүүддээ босоо хийморьтойгоор зодоглож энэ цолыг хүртсэн түүнийг “Дорнодын босоо азарга” гэдэг, мөн зүүн хязгаарын цэргийн барилдаан болон аймгийн наадмуудад удаа дараа одтой сайн барилдаж байсан тул олон түмний дунд “аварга” хэмээн алдаршжээ.
й
Тэшиг нутгийн унаган хурдан хүлэг, хүчит бөхийн энэхүү хөшөө босгосон газрыг Шанаган толгой хэмээн нэрлэдэг бөгөөд тэдгээр хөшөө дурсгалыг алдарт уяач З,Шагдар болон улсын заан Д.Очирын үр хүүхэд төрөл садан өөрсдийн хөрөнгө санхүүжилтээр бүтээсэн аж. Энэхүү санаачлагыг туудирдлагууд өргөжүүлэн мөн сурын харвааг билэгдсэн баримал нэмж эрийн гурван наамдын хүндэтгэлийн цогцолбор болгон тохижуулахаар болжээ.
йы
Э.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ