Хүүхдийн спортын IV их наадам Эрдэнэт хотноо болно

img

Хүүхдийн спортын 4-р их наадам урин хавар ирэх цагт болдог уласжллатай. Энэ жил Хүүхдийн спортын 4-р их наадам 2-р сарын 11-13-ны өдрүүдэд Эрдэнэ хотноо явагдана. Наадамд оролцох шигшээ багийн өсвөрийн тамирчдаа шалгаруулах зорилготой СБД-ийн спорт хороо, МҮОХ-той хматран тэшүүрийн АШ дүүргийн Т-ийг зохион байгууллаа. Мөсөн талбайд 20 орчим тамирчин хүүхдүүд өрсөлдөж хурд хүч авхаалж самбаагаа сорьсон юм. Тэмцээн 11-12, 13-14, 15-16 насны ангилалд явагдаж аваргуудаа тодрууллаа. Харин энэ удаад 11-12 насны ангилалд тамирчид өрсөлдөөгүй аж. Тэгвэл 13-14 насны ангилалд эрэгтэйчүүдийн төрөлд Тэмүүлэн тэргүүлсэн бол эмэгтэйчүүдээс МСБСДС-ийн тамирчин Сарантуяа 1-р байранд шалгарчээ.

15-16 насанд эмэгтэйчүүдээс мөн энэ сургуулийн Энх-Ариун тэргүүлж удаах байрт Зул шалгарлаа. Энэ насны ангилалд Дэмбэрэлдагва 1-р байранд шалгарсан юм. Тэмцээнд тэргүүн байр эзэлсэн тамирчид Хүүхдийн спортын 4-р наадмын тэшүүрийн төрөлд өрсөлдөхөөр тэшүүрийн спортын багш Энхбатын удирдлага дор бэлтгэл сургуулилтаа эрчимтэй базааж байна. Өсвөрийн тамирчдын тэшүүрийн шигшээ багийг МСБСДС-ийн тамирчин сурагчид бүрдүүлж байгаа юм. Харин МТХ-ноос энэ сарын 22, 23-ны өдөр буюу ирэх бямба, ням гаригт Улаанбаатар хотын тэшүүрийн АШТ-ийг зохион байгуулахаар төлөвлөж байна. Жил бүр уламжлал болон явагддаг тэмцээнд нийслэлийн бүхий л дүүргийн тамирчид өрсөлддөг юм.

А.Алтанчимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ