Агентлагуудыг нийслэлээс гаргах санал эхний дэмжлэгээ давлаа

img

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхэнд Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн  хэлэлцэх эсэхийг ярилцаж байна. УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл зөвхөн нийслэл Улаанбаатарт Монголын иргэд төвлөрөх бус аймаг, сумдад тарааж төвлөрлийг сааруулж, агентлагуудыг хөдөө орон нутагт байршуулах талаар санал гаргасан юм. Өнөөдрийн чуулганаар Энэхүү Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр  З.Энхболд гишүн Э.Бат-Үүл гишүүний санаачилсан хуулийн төслийг дэмжиж “Шинжлэх ухаан, технологийн дэвшлийн ачаар дэлхий хавтгай болсон. Дэлхийн аль ч өнцөг булангаас интернэтээр холбогдож болно. Түүн шиг дэд бүтцээ сайжруулаад агентлагуудаа хөдөө орон нутагт ажиллуулж болно. Улаанбаатарт бөөгнөрөөд  суугаад байх хэрэггүй. Хэрэгжүүлэх нь дараагийн Засгийн газрын үүрэг. Хөдөө орон нутагт дэд бүтцээ сайжруулж тараан байршуулах ёстой. Хөдөө аж ахуйн их сургууль Улаанбаатарт байх шаардлагагүй. Уул уурхайн сургууль энд байх шаардлагагүй. Үүн шиг харьяалах агентлагуудыг орон нутаг руу шилжүүлэх ёстой” гэж байлаа. Гишүүн Х.Наранхүү байгалиас заяасан өргөн уудам нутгаа дүүрэн ашиглах ёстой. Гэхдээ өнөө маргаашгүй биш. Хөрөнгө мөнгөний боломж зэргээ харгалзаад агентлагуудыг орон нутагт тараан байршуулах боломжийг нь одоо нээгээд өгч болно” гэсэн юм. Энэхүү хуулийг төсөл гишүүдийн зүгээс шүүмжлэхээсээ илүү дэмжлэг авч байлаа. Ихэнх нь  хүн ам нийслэлдээ төвлөрч байхаар Дархан, Эрдэнэт, Багануур хот сурин газруудад  их, дээд сургуулиудыг  нүүлгэх эхлэх хэрэгтэй. Энэ мэтээр хотууд өргөжинө гэж байв.  Гишүүдийн олонхи дэмжсэн учир энэхүү хуулийн төслийг байнгын хороонд шилжүүллээ. Ингэснээр хотын төвлөрлийг сааруулах, агентлаг, их дээд сургуулиуд нийслэлээс гарах эрх зүйн орчин бүрдэх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ene bol soliorol. Erduu l UB-t baih ded buttsee saijruulah heregtei. Hot hichneen tomrono hugjil tudii jinee hurdan irne. Delhiin standartad bagtsan neg sportiin ordon barihad l duurehgui baina shdee. Hot hoorondiin zam, ded buttsee shiideegui baij ene sanaa butehgui. Erdenet, darhand MUIS, HAAIS, ShUTIS... salbaruud ny baina oyutnuud tend surah sonirholgui bugd l hotruu zutgej baina. Hovdiin IS-d huuhduud surah sonirholgui baina. Ene bugdiig hargalzah heregtei sh dee.
2011-12-16
Яамдыг тарааж байрлуулах хэрэгтэй. Сангийн яам Дорнодод, Боловсролын яам Хэнтийд, БХЯ Сүхбаатарт, Хууль зүйн яам Увсад, Үйлвэр худалдааны яам Дарханд, ХААЯам Завханд, Байгал орчин Хөвсглд, Ерөнхийлөгч Хархоринд, Ерөнхий сайд Баян-Өлгийд, УИХ-ын дарга Өмнөговьд байвал зүгээр
2011-12-16
байгаль орчны яамыг заамарт байгуулъя
2011-12-16
neeree ene said darga nariin ajiliig hotoos bur hol bolj ugvul bur huduu sumruu yavuulah heregtei tendee irgedee yaj amidarch yaj daar ch zovj baigaag harj amidrald niitsen huulia gargaj baival sain l bna. tereed ch ene ih hotiin tugjree n ter dohio hanginuulj davhildsan said darga naraas hol saihn boloh yum bishuu. yaag zuv sanaa bna
2011-12-16
nerteigeer n jil bur 1 aimgiin tovoo niislel bolgood eeljleed yavaad baimaar yum.
2011-12-16
tegne shde dagaad nuune bas zasgiin gazar ih hurliig yamar neg sum ruu nuulgeh heregtei
2011-12-16
Ih surguuliud nuuvel arhinii uildveruud yah bolj bnaa.dagaad nuuhuu?
2011-12-16