Улсын начин Ду.Батбаяр даншиг наадамд түрүүлжээ
Ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний 375 жилийн ой, Говийн бүсийн их хурд-2014 хурдан морины уралдаан энэ сарын 22-23 ны өдрүүдэд болж, Хонгор нутгийн зон олон дэнж хотойтол сайхан нааджээ.
са
Баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улс, аймгийн цолтой 256 бөх зодоглож, Говь-Алтай аймгийн Бугад сумын “Сүү” ХК-ны бөх, улсын начин Ду. Баятбаяр, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын “Нармон” ХК-ны бөх, улсын начин Ж.Чулуунбатаар найм давж түрүүлсэн байна.
ир
Хүчит бөхийн барилдааны шөвгийн дөрөвт Говь-Алтай аймгийн Бэгэр сумын харьяат улсын начин С.Багахүү, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат “Хангарьд” спорт хорооны бөх аймгийн арслан Эрдэнэхүү нар шөвгөрч наадмын түрүү бөхийг Говь-Алтайчууд авч, Баянхонгор аймгийн Богд сумын харьяат Монгол улсын арслан П.Аюушийн үр, хүүхдүүд түрүү бөхийг 10 сая төгрөгөөр байлсаныг гардан авсан байна.
са
Ламын гэгээний даншиг наадамд 15-16 насны өсвөрийн 32 бөх барилдаж Баянлиг сумын Ч.Алтангэрэл түрүүлсэн бол Баян-Өндөр сумын Б.Гансүх үзүүрлэв. Шөвгийн дөрөвт Өлзийт сумын Э.Гонгор, Р.Амартүвшин нар тунаж үлджээ. Наадмын хүчит бөхийн барилдааны үеэр Баянхонгор аймгийн уугуул улсын цолтой бөхчүүддээ аймгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлсэн байна.
мх
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ