Говийн бүсийн их хурдад шигшмэл морьд уралдав

img

Ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний түүхт 375 жилийн ой, Ламын гэгээний наймдугаар дүр Данзанжамбалчойжишинэн гэгээнтэнд бат оршил өргөх ёслол, даншиг наадам, “Говийн бүсийн их хурд-2014” хурдан морины уралдаан Баянхонгор аймгийн Дуурсахын уудам хөндийд энэ сарын 24,25-ны өдрүүдэд зохион байгуулагдсан байна.

й

Монгол орны өнцөг булан бүрээс цугласан шигшмэл хурдан хүлгүүд энэхүү наадамд хурдалжээ. Даншиг наадмын хурдан морины уралдаанд зургаан наснаас гадна Эрлийз дээд, дунд, бага нас уралдаж унасан хүүхэд уясан эзнээ баярлуулав. Азарганы уралдаанд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын аймгийн алдарт уяач Б.Бүрэнтөрийн хүрэн азарга түрүүлж, Сүхбаатар аймгийн Асгат сумын уяач "өндөр" хэмээх Отгоогийн унаган адуу айрагдсан байна.

й

Их насны морьдод Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын МУТМУ Д.Ганбаатарын шарга түрүүлж, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын ААУ А.Пүрэвсүрэнгийн шодон буурал хоёроор орж, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уяач Г.Мөнхсайханы хүрэн, Говь-Алтай аймгийн Баян-уул сумын уяач Д.Цэрэнжигмэдийн сартай хамар цагаан хээр, Ховд аймгийн Мөст сумын уяач Б.Буяннэмэхийн хээр халзан айрагдав.

ый

Хязаалан насны морьдод Баянхонгор аймгийн Баацагаан сумын уяач С.Энхтөрийн дэгдээхэй хээр түрүү магнайд хурдалсан бол Баянхонгор аймгийн Галуут сумын уяач Д.Мөнх-Эрдэнийн хүрэн, Баянхонгор аймгийн Баянлиг сумын уяач Д.Мөнхнасангийн зээрд халзан, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын уяач Д.Нямдоржийн хүрэн, Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач З.Батбаярын Бор хязаалан тус тус айргийн тавд хурдлав.

ыч

Шүдлэнгийн уралдаанд Төв аймгийн Зуунмод сумын уяач Б.Өнөрсайханы хул түрүүлж, Архангай аймгийн Их тамир сумын уяач Л.Гэрэлтийн хар халтар шүдлэн аман хүзүүдсэн бол, Баянхонгор аймгийн Баацагаан сумын уяач Б.Батхүүгийн хүрэн, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уяач н.Мөнхбатын зээрд халзан, Хэнтийн аймгийн Бүрэн сумын уяач хул шүдлэн айрагдсан байна.

й

Соёолонгийн түрүүд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уяач Д.Баярсайханы зээрд соёолон хурдалж Хонгор нутгийн зон олныг баярлуулсан бол аман хүзүүнд мөн Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уяач И.Золбоотын хүрэн орсон байна. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уяач З.Тулгын хээр, Хэнтий аймгийн Баянхутаг сумын уяач Ц.Амарсанаагийн хул, Говь-Алтай аймгийн Шарга сумын уяач Т.Зулзүсэмийн хул соёолон айргийн таваар хурдалжээ.

й

Хурдан морины уралдааны хамгийн бага нас болох дааганы уралдаанд Баянхонгор аймгийн Баянцагаан сумын уяач Б.Жавхлангийн шар хээр даага түрүү магнайд хурдалсан байна. Булган аймгийн Гурванбулаг сумын уяач Д.Хишигжаргалын хээр даага аман хүзүүдэж, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уяач Б.Винтовын толбот бор, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын уяач Д.Баяраагийн хонгор, Төв аймгийн Цээл сумын уяач М.Ганбатын хонгор халзан даага айргийн тавд хурдалж Баянхонгор аймгийн уяачдын, уяж хурдлуулсан морьд 4 түрүү 10 айраг авч өнгөтэй сайхан наадсан байна.

й

“Говийн бүсийн их хурд-2014” хурдан морины уралдааны айргийн таван морьдыг 10-2 сая төгрөгөөр байлсаныг орон нутгийн удирдлагууд гардуулсан аж. Эрлийз дээд насанд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уяач А.Ариунсайханы зээрд түрүүлж Ховд аймгийн Мөст сумын Б.Буяннэмэхийн ялалт хүрэн аман хүзүүдсэн бол Өвөрхангай аймгийн Бүрд сумын уяач Ч.Бүргэдээн бор, Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уяач Н.Даш-Өлзийн зээрд, мөн Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уяач н.Энхболдын зээрд айрагдсан байна.

й

Эрлийз дунд насанд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уяач А.Ариунсайханы сартай хээр түрүүлж, Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уяач Н.Даш-Өлзийн сартай зээрд, УБ хотын Хан-Уул дүүргийн уяач Ч.Хишигбаатарын хээр, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уяач Ш.Лхамсүрэнгийн хамар цагаан зээрд, Баянхонгор аймгийн Жаргалант сумын уяач Д.Сайнбилэгийн ембүү хүрэн морьд айрагджээ.

й

Мөн Эрлийз морьдын бага насанд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уяач А.Ариунсайханы зээрд түрүү магнайд хурдалж, Дархан Уул аймгийн Дархан сумын уяач Ж.Мөнхтөрийн Хонгор халзан, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уяач Ц.Энхтайваны хээр, Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уяач Н.Даш-Өлзийн зээрд, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уяач Д.Жамьяны зээрд морьд тус тус айргийн тавд хурдалж Говийн бүсийн их хурд наадмын Эрлийз морьдын уралдаанд Говь-Алтайн морьд өнгөнд хурдлав.

й

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tsogoo:
ter turuulsen azrag buren tugs gej yu hutsaad bn ve. naad azrag chin hud 13 horoo ni jamba gdeg hunii azrag shuu dee. shuvuun papragiin
2014-07-29
жиптэн :
азарганы уралдаан нэг эрлийз хээр азарга 2-оор орсоныг ашгүй хасаж цаашид энэ мэтчилэн эрлийз морьд уралдуулахгүй баймаар юм эрлийз нь эрлийздээ уралддаг байсаныг мсух-ны хэдэн тод манлай нэртэй / даваахүү, онон мэт/ новшнууд хэмжээ дамжааг нь өөрчлөөд монгол төрийн наадмийг хүртэл өөрсдийн эрх ашигт нийцүүлж харц ардын мордийг уралдуудахын эсрэг юм хийгээд байгаад үнэхээр бухимдаж байна шүү
2014-07-29
зочин:
дээлтэй монголчууд дэндүү наадаж байна. морь,бөх хоёроос өөр зүйл мэддэггүй гэж гадаадынхан хэлж байна. цаг үеээ олж наадацгаая дээлтэй гэж өөрсдийгөө өргөмжлөгчид өө. яг өнөөдрийн байдлаар дээлээ өмсөөд гудамжид явж байгаа хэн байнаа?
2014-07-29
baraa:
saihan naadajei bayr hugie gegenteniiheenl aldvariig sonsoj chadsangui dei
2014-07-28
zojin:
naad balai mori uraldah boh ene ter jin hend heregtei tegeed uls hogjih uu tatvar toloh uu ajliin bair bii boloh uu
2014-07-28