Үндэсний хувцасны шоу болно

img

Энэ зуны хамгийн том үндэсний хувцас загварын шоу болох "Nomadic fashion show” ирэх сарын 8-ны баасан гарагт “Чингис хааны морьт хөшөөт цогцолбор”-ын гадна талбайд 20:00 - 24:00 цагт зохион байгуулагдах аж.

a

Улаан хивсны ёслолоор эхлэх тус шоунд монголын 20 орчим үндэстэн ястаны нүүдлийн аж амьдралд зохицсон, тухайн цаг үеийнхээ түүхэн онцлогийг өөртөө шингээсэн уран нарийн хийц, өнгөний бэлэгдэлээр улам баяжигдсаар ирсэн, оюуны болон үнэт эдийн соёлын үнэт өвийг танилцуулах аж. Тухайлбал, 18, 19-р зууны үеийн монголын үндэстэн ястангуудын хувцас өмсгөлөөс санаа авч монголчуудын хувцас өмсгөл, эд зүйлст өргөн хэрэглэгддэг байгаль ан амьтаны дүрсээс гаралтай үндэсний хээ угалзыг шигтгээ гар хатгамалаар чимэглэж урласан орчин үеийг харуулсан авангард загварыг толилуулах юм байна.

a

Морин хуурын чуулга, Монгол баатар загварууд, Эзэнт гүрний хатад загварууд, Дундад зууны буюу сэргэн мандаж байсан монголын эзэнт гүрний үеийн монгол хатадын үс засалт, малгай, хувцас өмсгөлөөс санаа авсан зэрэг олоэ сонирхолтой загварыг үзэгчдийн хүртээл болгох аж. Энэхүү тоглолтын тасалбарыг "Баянгол" зочид буудлаас авах боломжтой бөгөөд энгийн тасалбар нь 80.000 төгрөг, VIP  нь 180.000 төгрөгийн үнэтэй юм байна.

a

Э.Насан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

unen:
odoo show tsengeen naadam morin uraldaad bolie oo ...... zunii uliral 6 bish shuu....... ovol bolno huitrene utaa ihsene ug ni hiivel ch ajil ih bna daa mongolchuud mini
2014-07-29
мммм:
аймаар томдсон дээлийг бөгс хавиараа сулхан бүсэлсэн эв хавгүй майхан шиг баахан юмнүүд таахалзаж таахалзаж бгаад
2014-07-28
irgen:
baahan prokatnii huvtsas uzuulchiv deee manaihaan
2014-07-28