Сайд саналыг дэмжлээ
Засгийн газрын хуралдаанаар хэд хэдэн агентлагийн дарга нарыг томиллоо. Эрүүл мэндийн газрын даргаар Шагдарсүрэнгийн Энхбатыг, Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын даргаар Жалавсүрэнгийн Бат-Эрдэнийг, Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрын даргаар Цэвэлсодномын Ганхүүг, Татварын ерөнхий газрын даргын албан тушаалд Баагаагийн Баттөмөрийг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар Рэнцэнгийн Содхүүг тус тус томилоод байна. Төрийн албаны зөвлөл энэ оны анхны хуралдаанаараа эдгээр агентлагийн даргын албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах комиссын дүнг хэлэлцэж Ерөнхий сайдад саналаа хүргүүлэхээр тогтож байсан юм. Э.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ