Үс засуулбал өвчин ирнэ

img

Аргын тооллын: 2011.12.16 Баасан гараг
Билгийн тооллын: 21. Найман цагаан мэнгэтэй хөхөгчин могой өдөр
Наран ургах шингэх: 08.45-17.05
Үс засуулбал: Өвчин ирнэ
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг гэсгээх, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл, өр барагдуулах, буг дарах, газрын ам боох зэрэг үйлнээ сайн. Ургаа мод таслах, бэлбэсний газар очих, байшингийн суурь тавих зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

энэ худлаа юмаа болиоч ээ. Ийм өдөр үс засууллаа гээд өвдөөгүй, үхээгүй,улам ч сэргэлэн болжмор шиг л явж байна.
2011-12-16