Таканоива А.Баасандорж “Алтан гадас” хүртжээ
Японы мэргэжлийн Сумо бөхийн дэвжээнд манай бөхчүүд баяр мэх, ид хаваа гайхуулан барилдаж буй билээ. Тэдний нэг буюу сэкитори цолтойгоор дээд зиндаанд амжилттай барилдаж буй Таканоива А.Баасандоржид Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Алтангадас одон хүртээсэн байна.
л
Түүний шагналыг НИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Энхболд өчигдөр гардуулж баяр хүргэжээ. Адъяагийн Баасандорж нь Японы алдарт Их аварга Таканахангийн дэвжээний анхны монгол бөх юм байна. Тэрбээр Японы Тоттори мужийн сумогийн ахлах сургуулийг 2009 онд төгсөж, уг дэвжээнд элсэн орж мэргэжлийн сумо бөхөд хүч үзэн барилдаж эхэлжээ.
л
А.Баасандорж 2007 онд Тайланд улсад болсон Сонирхогчдын сумо бөхийн Залуучуудын дэлхийн аваргын анхны алтан медаль болон 2008 онд мөн тэмцээний мөнгөн медалийг эх орондоо авчирч байсан аж.
л
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ