Дэлхийн олимпиадад манай 10 шатарчин өрсөлдөнө

img

Норвеги улсын Тромсо хотноо өнөөдөр Дэлхийн шатрын XXXXI олимпиад эхэлнэ. Хоёр жил тутам зохиогддог уг тэмцээнд манай улсын эрэгтэй шатарчид 23 дахь удаагаа, эмэгтэйчүүд 16 дахь удаагаа оролцож байгаа юм.

Энэ удаагийн олимпиадад манай улсын багийг Монголын шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, спортын мастер Ч.Чулуунбаатар ахлан оролцож байгаа аж. Харин эрэгтэй багийн дасгалжуулагчаар Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Их мастер Д.Шаравдорж ажиллах юм байна.

Дэлхийн шатрын олимпиадад эх орноо төлөөлөн ухааны бяраа сорих багийн бүрэлдэхүүнийг танилцуулж байна.

х

Эрэгтэй:

1. Их мастер Ц.Батчулуун /Баянхонгор, Үндэсний шигшээ баг, Алдар СХ, Зууны шатар клуб/

2. Их мастер Б.Гүндаваа /Өвөрхангай, Үндэсний шигшээ баг, Шунхлай групп/

3. ОУ-ын мастер Г. Мөнхгал /Өвөрхангай аймаг/

4. ОУ-ын мастер Н.Баттулга /Хангарьд спорт клуб/

5. Их мастер Б.Хатанбаатар /Завхан аймаг, БГД/

р

Эмэгтэй:

1. Их мастер Б.Мөнгөнтуул /Завхан, Үндэсний шигшээ баг, Алдар СХ/

2. Их мастер Т.Батчимэг /Үндэсний шигшээ баг, Мончесс клуб, Сүлд СХ/

3. ОУШХ-ны мастер У.Лхамсүрэн /Говь-Алтай аймаг, Хан Алтай шатрын клуб/

4. ОУ-ын мастер Б.Анхчимэг /Архангай аймаг, Мобиком групп/

5. Спортын мастер Б.Баярмаа /Ховд аймаг, Нью Прогресс групп/ нар өрсөлдөх нь ээ.

х

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

modern:
tengri bless you!
2014-08-01