Алдарт дуучны нэрэмжит цогцолбор бүтээжээ

img

XX зууны манлай уртын дуучин, МУГЖ Ж.Дорждагва агсны мэндэлсний 110 жилийн ойг түүний төрсөн нутаг Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.

Уг үйл ажиллагаа энэ сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулагдах ба Алдарт уртын дуучны нэрэмжит уртын дуу дуулаачдын Олон улсын уралдааныг “Их газрын чулуу”-д зохион байгуулах нь ээ. Мөн түүний амьдрал, уран бүтээл, Монголын урлагт оруулсан үнэт хувь нэмрийг  нийтэд түгээн таниулах намтар түүхийн буланг аймгийн музейд байгуулан, “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрыг түүний нэрэмжит болгожээ.

х

Түүнчлэн энэ үеэр Сайхан-Овоо суманд бүтээн байгуулсан Ж.Дорждагва агсны нэрэмжит цогцолборыг нээж, амьдрал уран бүтээлээр нь нүүдлийн номын сан, гэрэл зургийн үзэсгэлэн гаргах аж. Уртын дуу, морин хуурын шилдэг хамтлаг шалгаруулах уралдааныг 15 сумын ардын авьяастнуудын дунд зохион байгуулна гэж мэдээллээ.

х

Мөн Дундговь аймагт уламжлал болоод байгаа “Монгол айрагны баяр”, “Адуучин” тэмцээнийг энэ үеэр зохион байгуулах юм байна.

х

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ