Д.Батбаатар: Авто тээврийн салбарыг ченжийн сэтгэхүйгээс салгах хэрэгтэй

img

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газар өнгөрсөн онд амжилттай ажиллажээ. Тус байгууллагынхан энэ жил олон ажил шинээр хийхээр төлөвлөөд  байгаа аж. Энэ талаар Авто тээврийн газрын Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаатартай ярилцлаа.

- Авто тээврийн салбарт өөрчлөлт хийх болсон гэдэгтэй олон хүн санал нийлдэг. Та энэ салбарт ажиллаж байгаа хүний хувьд ямар бодолтой явдаг вэ? - Энэ асуултад хариулахын тулд эхлээд тээврийн хөгжил өмнө нь ямар байсан, одоо ямар байгаа талаар ярих нь зүйтэй байх. Монгол Улс 1991 оны зургадугаар сард БНХАУ-тай байгуулсан авто тээврийн хэлэлцээрээс хойш долоон улстай хэлэлцээр байгуулсан байдаг юм. Үүнээс хамгийн гол хэлэлцээр нь 1996 оны ОХУ, 1991 оны БНХАУ-тай байгуулсан Авто тээврийн хэлэлцээрийг гэж нэрлэдэг. Түүнээс хойш улс орны хөгжилд өөрчлөлт гарснаар авто тээврийн салбарт ч өөрчлөлт гарсан юм. Одоо бол тээврээр гаднаас импортоор бараа бүтээгдхүүн оруулах биш гадагшаа ачаа экспортлон гаргадаг болоод байна. Сүүлийн жилүүдэд хилийн боомттой бүх аймгуудад ашигт малтмалын уурхайнууд нээгдсэнтэй холбогдуулан тээвэрлэлтийн зохицуулалтын асуудал давхар яригдаж байна. Тээвэрлэлтийн зохицуулалтыг яаж хийх вэ. Хамгийн эхлээд юуг өөрчлөх вэ. Зөвхөн тээвэрлэлт гэлтгүй бүтцийн бодлогын асуудлыг өөрчилж, хуулийн дагуу яаж ажиллах вэ гэсэн олон асуудлыг шийдэх болсон.

- Та бүхэн тэгээд хаанаас нь эхлэхээр шийдсэн бэ? - Засгийн газар, Мэргэжлийн байгууллагууд ярилцаж байгаад эхний ээлжинд хилийн боомтуудын нэвтрэх чадварыг сайжруулах хэрэгтэй гэж үзсэн. Одоо байдлыг харахад төрийн байгууллагын шийдвэр гаргах хурд, бизнесийн байгууллагын хурдыг гүйцэхгүй байна.

- Яагаад? - Бизнесийн хурд өнөөдөр Монгол Улсын эдийн засагт асар хурдан, шууд нөлөөлж эхэлсэн. Гэтэл төрийн байгууллагын гаргаж буй шийдвэр, захирамж, тогтоол, шийдвэр удаан байна. Энэ бүхнээс үүдээд төрийн болон бизнесийн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж хооронд үл ойлголцол гардаг. Тухайлбал зам тавих асуудлыг хуулинд заахдаа төсвийн хөрөнгөөр улсын чанартай хатуу хучилттай  зам тавина гэж заачихсан. Тээвэрлэлт явуулахын тулд хамгийн түрүүнд замын асуудлыг шийдэх ёстой байдаг. Зарим чадалтай компаниуд нь өөрсдөө замаа тавиад үйл ажиллагаа эрхэлмээр байсан үе бий. Саяхан конценцийн хууль гарч асуудал шийдэгдэж эхэлсэн.

- Төсвийн хөрөнгөөр тавигдсан хэд хэдэн зам ашиглалтад орсон биз дээ? - Энэ жилийн хувьд Шивээ Хүрэнгийн чиглэлд 56 км хатуу хучилттай зам тавигдаж ашиглалтад ороод байна. Мөн Гашуун Сухайтын чиглэлд зам тавигдаад явц сайн байгаа. Ховд аймгийн хөшөөтийн нүүрсний уурхайн чиглэл 320 км хатуу хучилтай зам дуусч байгаа бөгөөд Говь- Алтай аймгийн Таяннуурын уурхайгаас Бургастай боомтын чиглэлд, Дорнодын Матадаас Баян хошууны боомт, бичигтийн боомтын чиглэлийн замыг хатуу хучилттай болгохоор бэлтгэл ажил хангасан. Уг нь ингээд хууль эрх зүйн орчин нь зөв бүрэлдээд ирэхээр ажилд саад гарахгүй байгаа юм. Дэд бүтэц сайжрах юм бол олон зүйл зүйл өөрчлөгдөх боломжтой болохыг  харуулж байна. Өнөөдөр даяаршлалын эрин зуунд амьдарч байна. Ийм үед дэлхийн нийтийн жишгийг дагаж хурдацтай хөгжих хэрэгтэй. Авто тээврийн салбар дээр ч гэсэн өөрчлөлт хийж, замуудыг нийтийн хэрэгцээний замаас гадна ашигтмалтмалын тээвэрлэлтийг явуулах технологийн замыг байгуулах ёстой. Ийм зам дээр нэг тэнхлэг дээр дарах даралтыг арван тонн тээвэрлэх ёстой, үүнээс дээш байж болохгүй гэж муйхарлаж харьцах юм бол үүнийг хэн ч хэрэгжүүлэхгүй. Харин замаа стандартын дагуу тавьчихаад хуулийн дагуу шаардлагаа тавиад байж болно.

- Оны сүүлээр Засгийн газрын тогтоолоор Авто тээврийн газраас олгодог байсан  зөвшөөрлүүдийг хүчингүй болгосон. Энэ зөвшөөрөл иргэдэд хэрэгтэй байсан юм уу? - Тусгай зөвшөөрлийн тухай хууль гэж бий. Үүнд нийтийн эрх ашиг, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, үндэсний аюулгүй байдалтай холбоотой үйл ажиллагаан дээр тусгай зөвшөөрөл гэж заавал  байх ёстойг хуульчилсан. Харин тээвэртэй холбоотой тусгай зөвшөөрлийг цуцалснаар энэхүү хуульд заасан заалт зөрчигдөнө гэж үзэж байгаа. Нийтийн эрх ашгийн төлөө заавал тусгай зөвшөөрөл хэрэгтэй. Тусгай зөвшөөрөл байхгүй бол хот хоорондын тээвэрлэлтийг яаж хянах уу. Хүний амь нас, эрүүл мэндийг гэрээгээр баталгаажуулаад явах юм уу. Гэрээ бол зохицуулах үүрэгтэй болохоос зөвшөөрөл олгож байгаа хэлбэр биш юм. Хэрэв гэрээний дагуу ажиллана гэж үзвэл Засгийн газрын хоорондын ОХУ, БНХАУ-тай хийсэн хэлэлцээрийг зөрчиж байна. Тус хэлэлцээрт тухайн улсад зөвшөөрөгдсөн байгууллага тээвэрлэлт гүйцэтгэнэ гэж заасан. Гэхдээ зөвшөөрөгдсөн байгууллага гэдэг нь гэрээ биш. Үүнийг иргэд сайн ойлгож байх хэрэгтэй.

- Гэхдээ иргэд болохоор тусгай зөвшөөрөл гэдэг нь зүгээр л нэг бизнесийн хэрэгсэл болчихсон. Тиймээс АТГ-аас зөвшөөрлүүдийг хүчингүй болгохоор дургүйцээд байгаа  гэж байна лээ? - Энэ асуудал хоёр талтай. Нэг жишээ хэлье. Нэг компани тусгай зөвшөөрөл аваад үйл ажиллагаагаа явуулж байж. Ингэж байгаад компаниа худалдахдаа тусгай зөвшөөрлийг нь  хамт худалдчихсан. Компанийн өмч бол худалдагдаж болно. Харин тусгай зөвшөөрлийг ямар учраас худалдав. Мэдээж мөнгөний сонирхол байгаа учраас тэр. Тэгэхээр тусгай зөвшөөрлийг нийтийн эрх ашигт зориулж гаргаж байхад зарим компанийн захирлууд түүнийг бизнесийн хэрэглүүр болгож байна. Тусгай зөвшөөрлөөр мөнгө олдоггүй байсан бол хэнд хэрэгтэй юм. Ийм тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэдэг, тухайн компанийн тээвэрлэлтийн эрхийг хүртэл хасдаг байя л даа. Тусгай зөвшөөрөл нийтийн эрх ашигт зориулагдаж  байгаа болохоос хэн нэгэн захирлуудын халаасыг дүүргэдэг юм биш. Энэ байдалтай бид цаашдаа хатуу тэмцэнэ гэж бодож байгаа.

- Тусгай зөвшөөрлөөс гадна хилийн боомт дээр байнга л асуудал үүсч байдаг. Танайхаас үүнд хяналт тавьж зохицуулалт хийж болдоггүй юм уу? - Улс хоорондын тээвэрлэлт муу байна замбараагүй байна гэдэг 2002 оны Засгийн газрын 20 дугаар тогтоолоор хилийн боомтод 4 байгууллага ажиллахаар хуулчьсан боловч Автотээврийн улсын байцаагч ажиллахгүй болгосон. Гэтэл одоо нөгөө автотээрийн улсын байцаагч, тээвэр зохицуулагч нар ажиллах зайлшгүй шаардлагатай болсон. Иймээс өнгөрсөн оноос Авто тээврийн газраас бүх хилийн боомт дээр хэрэгжүүлж байсан тээврийн улсын байцаагч, тээвэр зохицуулагчид ажиллуулсан. Хоёрдугаарт GPS системийг хилийн боомт дээр нэвтрүүлэхээр ажиллаж байна. Тавантолгойн орд газар гэхэд  Гашуун сухайтын боомтоор явдаг. Энэ ордод Ухаа худгийн нүүрсний уурхай, жижиг Тавантолгой буюу Эрдэнэс МГЛ гээд 3 том уурхай дээр 4000 гаруй тээврийн хэрэгсэл байна. Гэтэл  эдгээр машинуудыг зохицуулах хэрэгтэй. Хэрвээ GPS системтэй болчихвол уурхайн олборлолт хийж буй машинуудыг бүрэн хянаж чадна. Зөвхөн манай байгууллага ч биш, шат шатны байгууллагууд Замын цагдаагийн газар, тээврийн байгууллага, тухайн компанийн удирдлагууд хяналт тавих боломжтой болно. Үүнээс гадна тээврийн төлөвлөлт гэж байх ёстой.

- Тээврийн төлөвлөлтийг шинээр нэвтрүүлэхээр болж байгаа гэсэн. Энэ нь ямар учиртай юм бэ? - Уул уурхайн компаниуд 2011 онд хичнээн тонн нүүрс гаргах төлөвлөгөөтэй байгаа гэдгээ эхлээд төлөвлөх шаардлагатай. Энэ төлөвлөгөөг сайн хийвэл гаалийн хилийн нэвтрүүлэх чадвар хэр байна, замын нийт урт хэд байна гэдгийг бүрэн тооцож чадах бөгөөд үүнд хэдэн тээврийн хэрэгсэл хэрэгтэй болохыг тооцоолж болно ингэснээр тусгай зөвшөөрлийг авахад асуудал гарахгүй юм. Тухайн уурхай 10 сая тонн нүүрс гаргаж авна гэвэл бид түүнд нь тохирсон тусгай зөвшөөрлийг нь олгоё. Одоо тээврийн төлөвлөлт байхгүйгээс уурхайд хичнээн машин явах шаардлагатайг мэдэхгүй байна. Үүнээс гадна хичнээн тонн нүүрс хаана ирээд яагаад буцаж байгааг ч уурхайн захирлууд ч мэдэхгүй байгаа. Уг нь бодит байдал дээр уурхайгаас цаашаа зөвхөн тээвэрлэлт л байгаа. Гэтэл энэ бүхнийг тооцож үзэхгүй байна.

- Таны ярьж байгаагаар хяналт алдагдсан гэсэн үг үү.Тэгэхээр тээврийн салбарын  өөрчлөлтийг зоригтой хийх болсон юм биш үү? - Та зөв ойлгосон байна. Авто тээврийн тухай хуулинд 2008 оны тавдугаар сард өөрчлөлт оруулаад нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг өөрийн тээврийн хэрэгслээр тээвэрлэлт гүйцэтгэнэ гэж заасан. 2010 онд  нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд өөрийн мэдлийн тээврийн хэрэгслээр үйлчлэх ёстой гэсэн шаардлагыг үйлчилгээ эрхэлж байгаа компаниудад тавиад буй. Харамсалтай тэд үүнийг дэмжихгүй эсэргүүцэл илэрхийлээд гадаа жагсаад байгаа юм.

- Оны эхнээс эхлээд жолооч нар жагсаад, жагсааж байгаа компанийн удирдлагууд нь тэднээс мөнгө авсан гэсэн хэл ам гарч байсан. Ямар учраас ийм асуудал үүссэн юм бол? - Гаднаас өнгөц гарахад Авто тээврийн газрынхан муу ажиллаад жагсаал цуглаан болоод байна гэж ойлгож байх шиг байна. Бидний үзэж байгаагаар 1990 оноос хойш авто тээврийн салбарт бугшсан ялзрал одоо задарч байгаа гэж ойлгож байгаа. Зах зээлд шилжсэний дараа нийтийн тээврийн үйлчилчилгээнд иргэд хувийн машинаараа оролцох болсон. Хууль эрх зүйн орчин сайжирч, Тээврийн салбар жилээс жилд хөгжих тусам хувийн машинаараа халтуур хийж мөнгө олох боломж хаадаж зохион байгууллалттай тээврээр зорчигчийг тээвэрлэх болсон. Энэ цаашдаа эдийн засгийн хувьд чадалтай, зохион байгуулалт сайн  компани байгуулагдах нөхцөл бүрдсэн. Энэ нь тээврийн үйлчилгээ үзүүлэхдээ тусгай зөвшөөрөл нэрийн дор машин түрээсэлж байгаа түрээслүүлж мөнгөний араас хөөцөлдөж байгаа гажиг тогтолцооний эсрэг зармын том ялгаа өөрчлөлтийг шаардаж эхэлсэн. Дээрхи гажиг тогтолцоо нь орчин үеийн шаардлага хангахгүй байна шүү дээ. Тэгээд болохгүй байна гэхээр урдаас та нар хахууль авсан, ажлаа хийсэнгүй, тендер будлиантууллаа гэж гүтгэдэг. Төрд ажиллаж байгаа хэн бүхнийг хорон муу үгээр утдаг болчихсон. Одоо өмнө хэрэгжүүлж байсан аргаар тээвэрт хөгжил авчирна гэж байхгүй. Харин ирээдүй рүүгээ харж амьдрах ёстой. Иргэд өнөөдөр хамгийн аюулгүй тээврээр үйлчлүүлэхийг хүсч байна. Гэтэл одоо үйлчилгээ явуулж байгаа аж ахуйн нэгж, компанийнхан аюулгүй байдлыг гуравдугаарт тавьж, мөнгө, ашиг сонирхлыг илүүд үзэж байна.

- Авто тээврийн салбарыг ченжийн сэтгэхүйгээр хараад байгаа юм биш үү? - Үнэн. Тэд урьд  өмнө хийж байсан ажлаа заавал хийнэ гэж улайраад байгаа нь ердөө л энэ. Ченжийн сэтгэхүй тээврийн салбарт ноёрхолоо тогтоохыг хүсч байна шүү дээ. Энэ салбарыг ченжүүд удирдаад явах юм бол бид энд юу хийж суухав. Компанийнх нь захирлууд жолооч нарынхаа барьцаанд орчихсон. Тэднээс шугаманд оруулж өгнө гэсэн нэрийн дор  мөнгө авчихсан, түүнийгээ төлж чадахгүй ийм л компаниуд жагсаал цуглаан хийж байгаа.

- Тэд өөрсдөө мөнгөө авчихаад улсын төсөвт мөнгө тушаадаггүй хэрэг үү? - Бодит байдал дээр зорчигч билетийн кассан дээр билетээ бичүүлэхэд үйлчилгээний байгууллага тэндээс шимтгэлээ л авна. Шимтгэлээ төлчихөөд тухайн компанийн захирал нь өөрийнхөө татвар болох /хатуухан хэлэхэд/ мөнгөө авчихаад үлдсэн мөнгөө жолоочдоо бэлнээр өгчихнө. Тэгэхээр асар их бэлэн мөнгө гар дээр эргэлдэн түүнээс улс татвар тооцох болом байхгүй болно гэсэн үг. Үүнийг л бид эсэргүүцээд байгаа хэрэг шүү дээ.

- Танай байгууллагаас гаргасан шийдвэр хөдөө орон нутгийн иргэдийн эрх ашгийг хөндөөд байгаа гэж ойлгосон? - Орон нутгаас иргэд ирж жагсаад байна гэж ярилцаж байна. Энд зөвхөн Батаа, Дорж гэдэг иргэний асуудал биш. Энэ бол хөдөөгийн иргэдийн ая тухтай, аюулгүй тээвэрлэлтийн асуудал яригдаж байна. Улаанбаатараас хөдөөг зорьж байгаа иргэдийн ам насны асуудлыг бид ярьж байгаа хэрэг. Энэ нь 5,10 км-ын асуудал биш 1500,1600км-т тээвэрлэлт гүйцэтгэх асуудал шүү дээ танай, таны үр хүүхэд, аав, ээж, ахан дззсийн ам нас эрүүл мэндийн асуудлыг ярьж байгаа хэрэг. Бид өнөөдөр тэр хүмүүсийг аюуулгүй тээвэрлүүлэхийн тулд энэ тээвэрлэгч компаниудад өндөр шаардлага, шахалтыг үзүүлж байна. Харамсалтай нь манай цөөхөн аж ахуйн нэгжийн удирдлага, жолооч нар ойлгохгүй байна шүү дээ. Өнөөдөр нийтийн тээврийг гүйцэтгэхдээ мөнгө олох талаас бус үйлчилгээ үзүүлэх талаас харж сурмаар байна. Дараа нь тээврийн хэрэгсэлийн бүрэн бүтэн байдал, жолоочийн амь нас аюулгүй байдал, хамгийн сүүлд мөнгөө бодох хэрэгтэй. Ийм өнцөгөөс харж Автотээврийн газар Сонгон шалгаруулалт зарласан.

- Тендерээс гадна сонгон шалгаруулалт явуулсан уу? - Урьд нь тендер гэж зарлаж байсан. Энэ нь төсвийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ эрхлэх тендерийн тухай хуулиар зохицуулагдаж байсан нь бодит амьдралд нийцэхгүй байсан. Яагаад гэвэл тухайн  тендерт оролцогч улсын хөрөнгөөр бус өөрийн хөрөнгөөр тээврийн хэрэгслээ худалдан авч ордог. Иймээс ЗТБХБЯ-ны сайдын тушаалаар сонгон шалгаруулалтын журам өнгөрсөн зургадугаар сард баталж , Хууль зүйн яамаар батлуулан гарсан.

Журмын дагуу манай газраас 11 чиглэлд сонгон шалгаруулалтад зарласан. Үүнээс нэг чиглэл нь маргаант гаргасан. Маргаан гаргасан нөхцөл байдал орон нутгийн засаг захиргаан хүсэлт урьд үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгжийн санал хүсэлтийг үндэслэн зохицуулалт хийж байна.

- Төрийн байгууллагын шийдвэрийг хүндлээгүй эдгээр компанид ямар хариуцлага тооцож болох вэ? -  Бид 2011 оноос зорчигчийн билетийг онлайн системд оруулна. Ингэснээр бэлэн мөнгө гардээр эргэлдэх татвараас зайлах тогтолцоог багасгана гэсэн үг өөрөөр хэлбэл тээвэрлэлт гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжийн хариуцлагын өндөрсгөнө гэж бодож байна.

Ер нь Эрдэнэт-Улаанбаатарын чиглэлд 2004 оноос хойш “ Хүчит арслан” компаниар үйлчлүүлсэн 11 хүн амь насаа алдаж 30 гаруй хүн гэмтэж бэртчихээд байна. 2010 онд гэхэд гурван нас барж,. Гэтэл энэ асуудлыг шүүхийн байгууллагад шалгаж байгаа эсэх нь тодорхойгүй. Нэрээ сольж үйл ажиллагаа эрхэлдэг, төрийн байгууллагын шийдвэрийг үл ойшоодог ийм байгууллагатай хариуцлага тооцох цаг нь болсон. Төрийн үйлчилгээ авч байгаа юм бол гаргасан шийдвэрийг биелүүлэх л хэрэгтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

erka:
darxanii undesnii towiin zaxiral bur orowdmoor nam nertei xulgianuuddaa daramtluulaad ooriin tolgoigui orowdoltei xuuxeldei neg bn xydlaa dur esgeed neeree ene xuntei sanal neg bn o yanaa ene awto teewer mongol uls
2015-05-10
zochin:
Xeden darga nar ni oorsddoo ashig xarj Taz .gazar Undesnii tow 2.g negtgej bn gej ochnoon morooroo ajilaa xiij b.san xumuusiig ajilgui bolgoj xaychaad ichixgui xudlaa dur esgeed bult bult usreed baixaa bolimoor ym orowdoltei golchgii nar
2015-05-10
Наран:
Хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлтэд хяналт муу тавьж байна.Хянан шалгах дундын товчоо буудал байхгүй,байгаа нь 22-ын товчоо гараад шуудангууд маш ихээр чихэж байна. Авто тээврийн байцаагч нарыг яагаад ажиллуулахгүй байгаа юм бэ Шалгалт яагаад хийхгүй байгаа юм бэ Доргона авто вокзалын ажил муу хогондоо дарагдсан тээвэр зохицуулалт муу кассын ажилчид зан харьцаа муу загнаж зандарсан хүн их байгааг анхаарах хэрэгтэй байна.
2013-07-13
Naad teevriin gazriinxan gej boon luivarchid baidag bizdee.
2012-02-29
naadah chin uuruu tom change amitan shuu
2011-11-21
Naad teevriin gazriinxan gej boon luivarchid baidag bizdee.
ХОТ ХООРОНДЫН ЗАМДАА ЯДАЖ ХОТУУДДАА АЧААНЫ МАШИНУУДЫГ ТЭНХЛЭГЭЭР НЬ ЖИГНЭЭД ДААЦ ХЭТРҮҮЛДЭГГҮЙ БОЛГОХ АЖИЛ ХИЙЧИХЭЖ ЧАДАХГҮЙ НЬ ҮҮ.
2011-10-14