Чөлөөтийн шилдгүүд “Poland Open”-д хүч үзнэ
Польш улсын Домброва Гурнича хотод Вацлав Циолковскийн дурсгалд зориулсан уламжлалт “Poland Open” бөхийн чөлөөт барилдааны аварга шалгаруулах Олон улсын тэмцээн маргааш эхэлнэ.
а
Энэхүү тэмцээнд Азербайжан улсын нийслэл Баку хотноо болсон Г.Алиевийн дурсгалд зориулсан “Голден Гран-При” олон улсын уламжлалт тэмцээнд оролцсон эмэгтэй бөхчүүд дээр дөрвөн тамирчин нэмэгдэж эх орноо төлөөлөн барилдах юм байна.
Тэмцээний 48 кг-ын жинд Э.Нарангэрэл, 53 кг-д Э.Даваачимэг, Э.Сумьяа, 55 кг-ын жинд П.Орхон, 58 кг-д Б.Шоовдор, 60 кг-ын жинд Т.Мөнхтуяа, С.Цэрэнчимэд, 63 кг-ын жинд С.Батцэцэг, 69 кг-ын жинд Б.Одончимэг, 75 кг-ын жинд О.Бурмаа нарын манай шилдэг тамирчид хүч сорих нь ээ.
а
Өнгөрсөн жилийн тэмцээнээс эмэгтэй 48 кг-ын жинд МУГТ Ц.Энхжаргал, 72 кг-ын жингийн ангилалд ОУХМ Б.Одончимэг нар хүрэл медалийн тавцанд зогсож байсан юм.
х
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ