Манай эмэгтэйчүүд “Poland Open”-ээс гурван алт зүүлээ
Польш улсын Домброва Гурнича хотод Вацлав Циолковскийн дурсгалд зориулсан эрэгтэй чөлөөт бөхийн ХХIII болон эмэгтэй чөлөөт бөхийн ХYIII дахь удаагийн “Poland Open” Олон улсын тэмцээн боллоо. Энэхүү тэмцээнд манай эмэгтэй баг 11 тамирчны бүрэлдэхүүнтэй өрсөлдөж, гурван алт, нэг мөнгө, гурван хүрэл нийт долоон медаль хүртэж, амжилттай оролцлоо.
х
Тодруулбал, тэмцээний 53 кг-ын жинд хүч үзсэн “Замчин” спорт клубын тамирчин Э.Сумъяа мөнгөн медаль, “Хилчин” спорт хорооны тамирчин Э.Даваачимэг хүрэл медаль хүртлээ. Мөн 55 кг-д барилдсан “Аврагч” спорт хорооны тамирчин С.Бямбацэрэн жиндээ аваргалсан бол “Алдар” спорт хорооны тамирчин П.Орхон хүрэл медалийн тавцанд зогссон байна.
о
Алтан медалийн буухиаг 60 кг-д хүч үзсэн “Алдар” спорт хорооны тамирчин С.Цэрэнчимэд, 63 кг-д барилдсан “Хилчин” спорт хорооны тамирчин, Олимпийн хүрэл медальт С.Батцэцэг нар үргэлжлүүлсэн юм. Харин 75 кг-ын жингийн ангилалд хүч үзсэн “Хилчин” спорт хорооны тамирчин, ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт МУГТ О.Бурмаа хүрэл медаль хүртсэн.
х
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ