Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хамгийн эхэнд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийн, баталлаа.
ИХ-ын гишүүдээс өргөн мэдүүлсэн төслүүдийг нэгтгэсэн бөгөөд Төрийн байгуулалтын байнгын хороо анхны хэлэлцүүлгээр батлах горимын саналыг хуралдаанд танилцуулсан юм. Тэгвэл хуралдаанд оролцсон гишүүд уг саналыг дэмжин хуулийг 84.1 хувийн саналаар ийнхүү батлав. Хуулийг батлагдсан өдрөөс нь буюу нэгдүгээр сарын 20-ны өдрөөс дагаж мөрдөхөөр тогтжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ