Эхний хожил

img

Норвеги Улсын Тромсо хотноо Олон улсын шатрын холбооны 41 дэх олимпиад энэ сарын 2-ны өдөр эхэлсэн. Эрэгтэйчүүдийн ангилалд тэмцээний чансааны 59 дүгээрт бичигдсэн манай улсын шигшээ баг тэмцээний эхний өдөр 145 дугаарт эрэмбэтэй Саудын Арабын багийг 4:0 онооны харьцаатайгаар хожсон. Гэвч өчигдөр Францын багтай тоглож, 0:4 оноогоор ялагдал хүлээжээ.

х

Харин эмэгтэйчүүдийн ангилалд чансааны 28 дугаарт бичигдсэн Монголын шигшээ баг тэмцээний эхний өдөр 95 дугаарт эрэмбэтэй АНЭУ-ын багийг 4:0 оноогоор буулган авсан. Гэхдээ өчигдөрийн тоглолтоор өрсөлдөгчдөө 0.5:3.5-ын харьцаагаар хожигджээ. Энэ тоглолтод эрэгтэйчүүдийн олон улсын их мастер Б.Мөнгөнтуул тэнцээ авсан байна.

о

Манай эрэгтэй баг өнөөдөр чансаагаараа 128 дугаарт бичигдэж буй Непалийн багтай, эмэгтэйчүүд 89-т бичигдэж буй Ирланд Улсын шатарчидтай оюуны цэц сорино. Энэ удаагийн тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд 172 орны 177 баг, эмэгтэйчүүдийн ангилалд 131 орны 136 баг өрсөлдөж байгаа юм.

о

Тэмцээний мэдээллийг  https://chess24.com/en/olympiad2014 болон http://chess-results.com цахим хаягаас авч болно.

а

р

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

3333:
манайхаан монголчууд хэн бэ гэдгийг харуулаад өг амжилт
2014-08-05
энэрэл:
амжилт амжилт амжилт
2014-08-04