"Эмэгтэй модель"-д Б.Оюунгэрэл аваргаллаа
Монголын бодибилдинг, фитнессийн нэгдсэн холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын мистер, мисс-2014” улсын аварга шалгаруулах 23 дахь удаагийн тэмцээн өнгөрөгч амралтын өдөр болж өндөрлөлөө.а
ө
Тэмцээний эрэгтэй фитнессийн ангилалд "All master" клубын тамирчин Э.Золбоо, эмэгтэй фитнессийн ангилалд "California Fitness club"-ын С.Гансаруул түрүүлжээ. Тэгвэл эмэгтэй модель-163 см-ээс доош ангилалд Б.Оюунгэрэл, 163 см-ээс дээш ангилалд Б.Энхцацрал нар тэргүүлэв.
k
Тэмцээний эрэгтэй бодибилдингийн 65 кг-ын жинд "Golden gym" фитнес клубын тамирчин н.Баттүвшин, 70 кг-д "Чийрэг монгол" клубын тамирчин Л.Саруулбат нар аваргаар тодорчээ. Мөн 75 кг-д "George Gym" клубын Г.Дорж, 80 кг-д "All master" клубын тамирчин Э.Ганзориг, 85 кг-д "Хар Ирвэс" клубын тамирчин Ж.Нурлан нар тус тус аваргалсан байна. Улсын аварга болсон тамирчид энэ онд болох тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болсон.
а
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ