Азийн хөгжлийн банкны тусламжаар тоног төхөөрөмжтэй болов

img

Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн төв лаборатори Азийн хөгжлийн сангийн санхүүжилт, хөдөө аж ахуйн хөгжлийн төслөөр 19 нэр төрлийн шинэ тоног төхөөрөмжтэй боллоо. Хөдөө аж ахуй -хөдөөгийн хөгжил төслийн хүрээнд Архангай, Завхан, Говь-Алтай, Булган, Дундговь, Хөвсгөл аймагт лабораторийн тоног төхөөрөмж шинэчлэх, цех таримал тэжээлийн үйлдвэрлэлд шаардлагатай усалгааны системтэй болгох, тэжээлийн агуулах барих, шилмэл үүлдрийн үржлийн малтай болгох зэрэг ажлыг хийж байна. Хөвсгөл аймаг улсдаа малын тоогоор тэргүүлдэг бөгөөд малын гаралтай өвчлөлүүд сүүлийн үед нэмэгдэж байгаа гэнэ. Иймээс мал эмнэлгийн төв лаборатори био аюулгүй ажиллагааны тоног төхөөрөмжөөр шинэчлэгдсэнээр ажлын бүтээмж нэмэгдэж, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боломж бүрдэх юм. Ундны усны асуудлаа шийдвэрлэв Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын иргэд 30 гаруй жилийн хугацаанд яригдсан ундны усны асуудлаа шийдвэрлэж ус цэвэршүүлэх төхөөрөмжтэй боллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Until I found this I tohught I'd have to spend the day inside.
2011-12-30