“Бөртэ Чоно-2011” ёслолын арга хэмжээг олимпийн уур амьсгалтай зохион байгуулна

img

МҮОХ-ноос 1995 оноос спортын оны шилдгүүдийг тодруулах арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн. Харин 2002 оноос энэ арга хэмжээ “Бөртэ Чоно” нэрийн доор явагдах болсон. 2002 онд шилдгийн шилдэг тамирчнаар МУГТ О.Пүрэвбаатар шалгарч “Бөртэ Чоно” шагналыг хүртэж байсан юм. Оны шилдгийг Монголын Сспортын Сэтгүүлчдийн санал асуулгаар тодруулсаар ирсэн. Өнгөрсөн жил энэ санал асуулгад 54 спортын сэтгүүлчид оролцож саналаа өгч байлаа. 2011 оны Бөртэ чонын эзэд тодроход гурван хоног үлдээд байна. Энэ арга хэмжээг Английн Лондонгийн олимпийг угтан олимпийн уур амьсгалтай шинэ өнгө төрхтэйгээр зохион байгуулахаараа онцлогтой. Үүний дагуу МҮОХ-ноос ажлын хэсэг байгуулан бэлтгэл ажлаа хангаж байна. Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд шагнал гардуулах “Бөртэ Чоно 2011” ёслолын ажиллагаа 2011 оны 12 сарын 19-ны 19 цагаас iLoft function house-д болно. Мөн МҮОХ-ноос 12-р сарын 18-ны өдөр Олимпийн зөвлөлийн чуулга уулзалтыг зохион байгуулах бол энэ хурал зөвөлгөөнд хөдөө орон нутгийн олимпийн зөвлөлийн салбарынхан оролцоно. Харин ирэх даваа гарагийн үдээс өмнө МҮОХ-ны гишүүдийн хурал “Олимпик Хаус”-т болох юм байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ