Иракийн нийслэл Багдад хотод байрлах олон улсын нисэх буудлын ойролцоо хэт даврагч “Халифын вант улс”-ын дайчид эмх замбараагүй байдал үүсгэсэний улмаас зарим орны агаарын тээврийн компаниуд тус улсын агаарын замыг ашиглах нь хэтэрхий аюултай гэж үзжээ.
.
Франц, Герман, Голланд болон Япон улс Иракийн агаарын замыг ашиглах нь зорчигчдын хувьд эрсдэлтэй гэж үзэж, хэсэг хугацааг Багдад дахь нислэгээ хойшлуулсан байна.
.
Харин Иракийн Засгийн газар АНУ-ын зорчигч тээврийн онгоцуудыг Багдад газардах нь хэтэрхий аюултай хэмээв. “Халифын вант улс”-ын удирдлагууд АНУ-тай дайн зарлаж буйгаа саяхан мэдэгджээ.
.
Хэрвээ АНУ, Иракт дахь нислэгээ цуцлахгүй бол 9125 метрээс доогуур нисэхгүй байхыг сануулсан байна.
.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |