
Боловсруулах үйлдвэрт малчны тушаасан ноосыг нарийвчлан зэрэглэх шийдвэр нь хэрэгжихэд хүндрэлтэй байгаагаас гадна үйлдвэрүүд бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд тохирсон ноосоо ангилан авч байгаа тул ноосны кг тутамд олгох урамшууллыг зэрэглэл харгалзахгүй олгох шаардлагатайг үндэслэн тогтоолын төслийг боловсруулжээ. 30 дугаар тогтоолын “... хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдийн бэлтгэж ноос боловсруулах үндэсний үйлдвэрт тушаасан нэгдүгээр зэргийн хонины ноос, тэмээний ноосны кг тутамд 2000 төгрөгийн мөнгөн урамшуулал олгох” гэсэн заалтаас “нэгдүгээр зэргийн” гэснийг хасах өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулсан байна. Энэхүү хуулийн төслийг өнөөдөр нэгдсэн чуулганаар хэлэлцсэн юм.
Хэлэлцүүлгийн явцад гишүүд, УИХ-ын 30 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх талаар Засгийн газар хангалтгүй ажилласнаас малчид хохирч байгааг хэлж байсан бөгөөд тогтоолын хэрэгжилт удаашралтай, тодорхой үр дүн гараагүй байгаад дүгнэлт хийж, мал аж ахуйн салбар дахь хоршооллын хөгжлийг дэмжих, хөдөө аж ахуйн салбарт татаас өгөхдөө зөв, онож өгөх ёстой гэж байлаа. Ингээд хуулийг төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн Байнгын хорооны саналаар санал хураалгахад гишүүдийн 87,2 хувь дэмжлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ