Мад
Норвеги Улсын Тромсо хотноо болж буй Олон улсын шатрын холбооны 41 дэх олимпиадад манай шатарчид амжилттай өрсөлдөж байна.
х
Манай эрэгтэй шатарчид өчигдөр буюу тэмцээний гурав дахь өдөр тэмцээний чансааны 128 дугаарт бичигдэж буй Непалийн багтай тоглож, 2.5:1.5 онооны харьцаатайгаар тэднийг буулгаж авлаа. Харин эмэгтэйчүүд Ирланд Улсын багийг 4:0 харьцаатайгаар хожсон байна.
г
Ийнхүү манай шатарчид хоёр дахь хожлоо авч буй юм. Тэмцээний дөрөв дэх өрөг буюу өнөөдөр манай эрэгтэй шатарчид Хорват Улсын багтай оюуны цэц булаалдах бол эмэгтэй багийнхан Алжирийн тамирчидтай өрсөлдөнө.
р
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ